Орчин үед гоё хөлтэй болох гэсэн олон эмэгтэйчүүд байдаг. Бүдүүн зузаан хөлтэй эмэгтэйчүүд дор хаяж нэг удаа ч гэсэн хөлөө нарийсгах гэж бодож хичээж үзсэн байдаг. Зузаан бүдүүн хөлтэй бол бие барьсан хувцас юбка өмсөхөөс их санаа зовдог. Гадаад үзэмжээс гадна яваандаа өвдөг, хөлийн шагай хэсгээр даац хэтрэн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Ингээд өнөөдөр та бүхэндээ хөл хэсгээрээ хэрхэн турах вэ талаар зөвлөгөө өгье.