13.23.10 Турахын тулд өөрөө өөртэйгөө гэрээ хий | |
Дэлхийн хэмжээний одод тооцогддог Америкийн нэрт хөтлөгч Опра Уинфри хоёр жилийн дотор 20 кг жин хасчээ. Түүний өгөх зөвлөгөө бусад олон эмэгтэйчүүдийн хувьд гарын авлага болсон юм. Ингээд Опрагийн зөвлөгөөг сонирхоё. Хүн буруу хооллосноос болж таргалдаг гэж боддог нь хамгийн том төөрөгдөл билээ.Буруу хоол идэх, их идэх юмуу буруу цагт идсэн гэх мэт яриа нь хүнийг төөрөгдөлд оруулдаг. Энэ бүхнээс болоод туръя гэвэл заавал хоол хасах ёстой гэсэн ойлголт суудаг байна. Гэтэл үнэн хэрэгтээ хүний таргалахад хоол буруугүй. Ямар ч хүн орой тун бага идэж болно. Харамсалтай нь үүрээр босонгуутаа хамаг хоолыг хамдаг. Яагаад ингэдэг вэ? Үнэн хэрэгтээ хэтрүүлж идэх нь зөвхөн сэтгэл зүйн байдалтай холбоотой. Гэхдээ хүн байнга хэт их, буруу хооллох мөртлөө турж болно гэж би хэлж байгаа юм биш. Миний санаа бол хоол хасахаас бүхнийг эхлэх нь буруу гэсэн утгатай. Турж өөрчлөгдөх үйл явцыг сэтгэл зүйгээсээ эхэлбэл зохино. Нэгдүгээрт өөрийгөө толинд сайн хар. Галбираа судал. Тэгээд. өөртөө доорх асуултыг тавьж бас шударгаар хариулах эр зориг ол. Үүнд: Би яаж яваад ингэтлээ таргалав. Одоо турахад юу саад болж байна вэ? Би залхуу хүн мөн үү? Эсвэл би сэтгэлийн тэнхээгүй хүн үү? Миний хувьд хоол идэх нь хар тамхи шиг үйлчилж амьдралын бусад таашаалыг орлодог уу? Хоёрдугаарт таны жин зөвхөн танаас хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй. Та хүүхдээсээ болж, түүний үлдэгдэл хоолыг идсэнээс болж таргалж байгаа юм биш. Эсвэл унтахын өмнө их хоол иддэг нөхрөөс ч болж байгаа биш. Таны таргалсанд зөвхөн та л буруутай. Хэн нэгэн рүү түлхэх гэж бүү оролд. Гуравдугаарт өөрөө өөртэйгөө гэрээ хий. Бүр цаасан дээр бичиж огноо тавиад гарын үсэг зурж болно. Хэлсэндээ хүрэхээс нааш ухрахгүй гэж амал. Өдөрт хичнээн цагийг спортод зориулахаа төлөвлө. Дөрөвдүгээрт танд сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Хөнгөн зам хайх ёсгүй. Ер нь хүний турахад сэтгэлийн тэнхээ л тус болно. Олонхи эмэгтэйчүүд дасгал сургууль хийх дургүй байдаг. Тэд зөвхөн хоолны дэглэм барих замаар турах гэж оролддог. Судалгаанаас үзвэл биедээ ачаалал өгөлгүйгээр турах нь 10 дахин хэцүү ажээ. Бас 10 дахин их хугацаа эзэлдэг. Спорт бол эрүүл амьдралын үндэс мэн. Бас дасгал хийлгүйгээр зүгээр турах юм бол арьс шалхайн унжиж орхидог. Гэтэл хоолны дэглэм спорт хоёрыг хослуулбал булчин чангарч галбир үнэхээр дур булаам болж ирнэ. Хэрэв та хоолоо хянаж спортоор байнга хичээллэх юм бол таргална гэж байхгүй. Би таныг маргааш гэхэд нэг цаг дасгал хий гэж байгаа юм биш. Та багаас эхэлж болно. Эхний хоёр долоо хоногт хөдөлгөөнгүй суухаа багасгаж явган явахаа нэм. Дараа нь дасгал сургууль эхэлнэ. Гүйх, спорт алхаа хийх юмуу үсрэх хэрэгтэй. Дасгал хийхэд өөрийгөө хэт зовоож бас болохгүй. Таны зорилго бол зовох биш харин эрч хүч авч таашаал төрөх явдал юм. Хэрэв гүйх юмуу хурдан алхаж байгаа бол хурдаа зөв тохируулах нь чухал. Багтралгүй хүнтэй ярих хэмжээний хурдтай байхад болно. Өдөрт 20 минутаар хичээллэж эхлэх ба хугацааг аажмаар нэмдэг. 45 минут хүрэх юм бол тун сайн. Зэрим хүмүүс өдөрт яагаад ч 45 минут хичээллэж чадахгүй гэдэг. Энэ бол зөвхөн залхуу хүний яриа. Тэгвэл 10 минут ч байсан болно. Ер нь тарган хүн гэдэг бол олон жил юу ч хийгээгүй хүн л байдаг. Алив орноосоо хурдан босч хөдөл. Эхлээд хөнгөн дасгалуудад дасах аваас дараа нь жингээ хасах талд анхаарч эхэлнэ. Аэробек ба гүйлт нь таргыг шатаадаг гал юм. Хоол Айдас | |
|
Total comments: 0 | |