Anemone хамтлагийн цоо шинэхэн уран бүтээл "Чамдаа би дуулъя" хэмээх
дууны teaser гарч маш олон хүний хүлээлт үүсгээд байсан билээ. Ингээд
энэхүү дуу маань бэлэн болж цацагдлаа. Энэхүү "Чамдаа би дуулъя" хэмээх
дуу нь Anemone хамтлагийн анхны цомогт багтаж байгаа бөгөөд "Чингис
хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдрагийн үг, аялгуугаар бүтсэн
"Чамдаа би дуулъя” хэмээх гэгээн хайрын сэдэвт, хөнгөн поп хэмнэлтэй дуу
юм. Дууны клипыг "ILAB” студийн залуу уран бүтээлчид хийсэн байна.