00.05.17
Жастин Бибер шиг царайтай болохын тулд гоо сайханы хагалгаа хийлгэсэн залуу

Залуу дуучин Жастин Биберийн улаан фен Тоби Шелдон гэгч хүү  яг Жастин Бибер шиг царайтай болохыг хүссэн байна. Тиймээс 100 мянган ам доллараар нүүр хувиргах пластик мэс засалд орсон байна.

Харамсалтай нь тэр Жастин Бибер шиг  царайтай болж чадаагүй ч дараагийн мэс засалд шаардагдах мөнгө олохын тулд ажил хийж олсон мөнгөө хураасаар байгаа аж. Тоби Шелдон нь Лос Анжелосын нэгэн эмнэлэгт зовхи, эрүүний хэлбэрийг өөрчлүүлсэн. Цаашид хамар, шанааныхаа хэлбэрийг өөрчлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Тэр өмнөхөөсөө хавьгүй залуу, оворгүй харагдах болсон хэдий ч хэн нэгний царайг дуурайж өөрийгөө мэс заслын туршилтын туулай болгох хэрэг байсан юм уу, үгүй юм уу.

Category: Сонин Хачин | Views: 694 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: