12.52.19
“МОНГОЛ ТҮМНИЙ АЯЛГУУ” ТОГЛОЛТ БОЛНО

Монгол бөхийн өргөөнд 11 сарын 08-ны 19:00 цагаас ганцхан удаа зохиолын дуучдын нэгдсэн "Монгол түмний аялгуу” тоглолт болох гэж байна. Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар  Их монгол радио 99.7, INFO tv сэтгүүл, Авто радио, Hot news сэтгүүл хамтран ажиллаж байгаа юм.

Тоглолтонд МУГЖ Г.Батбаяр, Д.Энхзул,С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, Ч.Амаржаргал, С.Ганзориг, МУСТА Л.Болдбаатар, Б.Эрдэнэтунгалаг, Д.Намсрайноров, Д.Бурмаа, Э.Оюумаа, Л.Банзрагч, А.Мөнхбат, Ц.Мөнхсоёл, Н.Баасандорж, П.Жимсээ, А.Түмэн-Өлзий, Э.Төрмандах болон Б.Болд, Э.Чулуунчимэг, Алтан Ураг хамтлаг зэрэг уран бүтээлчид оролцохнээ.

Монгол түмний аялгуу тоглолтонд үе үеийн хит дуунууд эгшиглэхнээ. Тасалбарын үнэ 10.000 төгрөг бөгөөд 1950 үнэгүй хүргэх юм. Тоглолтын дэлгэрэнгүй мэдэллийг 99116683, 99113443 утсаар лавлах боломжтой юм.

Category: Сонин Хачин | Views: 741 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: