11.27.36
Монгол Хүний Зүрхний Бичээс
Би таван ханатай гэрт төржээ
Би таван тивтэй дэлхийд төржээ
Би буурал түүхтэй Монголд төржээ
Би бурхад мэндэлдэг Дорно-д төржээ

Бойтогны минь хонх намайг хөлд оруулсан
Ботгон буйлаан намайг хэлд оруулсан
Уухай гийнгоо надад жигүүр ургуулсан
Уртын дуу надад ухаан цараалсан

Эвдэрвээс бид хуваахын хүрд ээ
Эвлэрвээс бид үржүүлэхийн хүрд ээ
Энэ бол миний зүрхний бичээс
Эвлэрсэн цагтаа Монголчууд бид хүчтэй

Авдран дотроо судар минь багтдаг
Атныхаа нуруун дээр гэр минь багтдаг
Өргөөн тооноор минь наран багтдаг
Үнхэлцгэн дотор минь орчлон орчдог оо

Би дэлхий хэвтэй гэрийн эзэн
Би дээшээ заяатай буяны эзэн
Би дээрээ нартай тэнгэрийн эзэн
Би дээдсээс зарлигтай Монголын эзэн

Би таван хошуу сүргийн эзэн
Би тал хангай говийн эзэн
Би лустай хөх усны эзэн
Би луутай хөх тэнгэрийн эзэн
Category: Сонин Хачин | Views: 863 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: