Home » 2013 » 10-р сар » 25 » Хамгийн баян өв залгамжлагч амьтад
04.22.45
Хамгийн баян өв залгамжлагч амьтад
Хорвоогийн амьдралд сонин хачин зүйл бишгүй бий. Тэрхүү хачин сонин, гайхмаар зүйлсийн нэг нь асар их хөрөнгө чинээтэй хүмүүс хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлэхдээ өөрсдийн хайрлаж ирсэн адгуусан амьтаддаа эд мөнгө, хөрөнгө баялгаа өвлүүлэн үлдээдэг явдал юм. Дараах амьтад бол хамгийн баян өв залгамжлагч амьтад бөгөөд эдний дунд хүний хамгийн сайн анд нөхөр болох нохой хамгийн олон байгаагаас гадна тахиа, яст мэлхий, сармагчин зэрэг амьтад ч байгаагаараа өвөрмөц аж.

Блэки /Blackie/ нэртэй энэ мууранд эзэн нь бүх өв хөрөнгө болох 25 сая доллараа үлдээсэн хэрнээ төрөл төрөгсөддөө ганц ч зоос үлдээгээгүй. Одоо Блэки хаана байгааг хэн ч мэдэхгүй.

Минтер /Minter/, Жус /Juice/, Каллум /Callum/ гэсэн гурван нохойндоо загвар зохион бүтээгч Александр МакКуин /Alexander McQueen/ өөрийн хөрөнгийн багагүй хувийг өв залгамжлуулах болсон нь 81,000 долларын хөрөнгө байлаа.

Бабблс /Bubbles/ нэртэй энэ азтай сармагчин Попын хаан Майкл Жексон /Michael Jackson/-оос 2 сая долларын хөрөнгө өв залгамжлан авсан юм.

Америкийн бизнесмэний охин Гейл Поснер /Gaol Posner/ өөрийн хайртай ноход болох Кончита /Conchita/, Лучиа /Lucia/, Эприл Мари /April Marie/ нартаа очир алмаазан хүзүүвчнүүд, 8 сая долларын үнэтэй харшаа өв болгон үлдээжээ.

Фойлес /Foyles/ номын дэлгүүрийн эзэн хатагтай Кристина Фойл /Christina Foyle/ Сильверстоун /Silverstone/ нэртэй 50 настай яст мэлхийндээ 40,000 долларын хөрөнгө үлдээсэн.

Жүжигчин Дрю Бэрримор /Drew Barrymore/ 2001-2002 онуудад хайр сэтгэлийн харьцаатай байсан жүжигчин Том Грин /Tom Green/ нарыг байшиндаа шатаж байх үед нь Флосси /Flossie/ хэмээх энэ нохой  аварсан. Амь насыг нь аварсан Флоссид талархсан жүжигчин бүсгүй 3 сая долларыг түүнд шагнал болгон өгсний дээр гэртээ аваачсан юм.

Америкийн инээдмийн жүжигчин Бетти Вайт /Betty White/ хайртай нохойндоо 5 сая долларыг гэрээсэлсэн.

Томмассино /Tommassino/ нэртэй Итали тахиа 13 сая долларын хөрөнгийг өвлөн авсан. Түүний эзэн болох Мария Ассунта /Maria Assunta/ нь түүнийг эзэнгүй байхад нь олж авсан бөгөөд хамаатан садангүй тэрээр бүх өв хөрөнгөө Томмассинод үлдээжээ.

Хатагтай Опра Уинфри /Oprah Winfrey/ өөрийн хайртай нохойнууддаа 30 сая долларыг үлдээхээр шийдсэн.

Британий язгууртан Патрициа О Нейл /Patricia O'Neill/ Калу /Kalou/ нэртэй сармагчиндаа 80 сая доллар үлдээсэн учир нөхөр нь түүнээс гэр бүлээ цуцлуулахаар гарын үсэг зурсан байна.

Өөрийн эзэн Элла Уэндэл //Ella Wendel/-ээс 92 сая доллар өвлөн авсан Тоби Раймс /Toby Rymes/ сайн чанарын атлаасан даавуу бүхий ортой тусдаа унтлагын өрөөтэй, хувийн мэргэжлийн үйлчлэгчтэй байсан юм. Тобигийн мөнгө одоо ч банкинд байгаа ба 80 жилийн турш банкинд хадгалагдаж байгаа аж.

Гюнтер IV хэмээх энэ нохой өөрийн эцгээсээ асар их өв хөрөнгө өвлөн авсан ба түүний эцэг нь энэ хөрөнгөө Германы гүнгийн авхай Карлотта Лиебенштейн /Carlotta Liebenstein/-ээс өвлөж авчээ. 373 сая долларын хөрөнгөтэй энэ нохойны асран хамгаалагчид Гюнтер IV-т 3 сая долларын үнэтэй харш худалдан авч өгсөн байна.
Category: Сонин Хачин | Views: 1104 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: