04.43.57
“Их хотын соёл – Их цэвэрлэгээний өдөр”
Нийслэлийн 374 жилийн ойг угтан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран "Их хотын соёл – Их цэвэрлэгээний өдөр”-ийг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд МУБИС-ийн 181 оюутан оролцож, том оврын 406 автобусыг цэвэрлэж, нийслэлийн иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ. Оюутнуудын хөдөлмөрийн хөлсний санхүүжилтийг нийслэлийн Хөдөлмөрийн газар, хяналт зохион байгуулалтын ажлыг нийслэлийн Тээврийн газар хариуцан ажиллажээ. Оюутнууд автобусны дотор, гадна цэвэрлэгээ хийж, цонх, шил толийг арчиж, ариутгасан байна. "Их хотын соёл – Их цэвэрлэгээний өдөр”-т нийслэлийн Тээврийн газрын зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч 19 аж ахуйн нэгж, байгууллага идэвхи санаачлагатай оролцож нийслэлийн өдрөөр иргэд, зорчигчиддоо цэвэр цэмцгэр автобусаар үйлчлэхэд бэлэн боллоо. Тиймээс эрхэм зорчигч, та бүхэн нийтийн тээврээр соёлтой үйлчлүүлнэ үү гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Category: Мэдээлэл | Views: 542 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: