05.23.10
Facebook-н тухай
Дэлхийн хvмvvсийн хамгийн их зорчдог цєєн хэдэн сvлжээнvvдийн нэг болох Facebook-ийн талаар хvмvvсийн тэр болгон мэддэггvй, мэддэг байсан ч гэсэн мартахгvйн тулд эргэн эргэн уншмаар хамгийн сонирхолтой баримтуудын цуглуулгыг танд хvргэж байна.

1. «Facebook» нь 400 сая гаруй байнгын хэрэглэгчидтэй бєгєєд сар бvр 35 сая хvн шинээр бvртгvvлдэг байна.

2. Сар бvр «Facebook» дээр 2,5 миллиард гэрэл зураг шинээр тавигддаг.

3. «Facebook»-ийн энгийн хэрэглэгч дунджаар 130 найзтай байдаг бєгєєд сард 8 шинэ найзын санал хvлээн авдаг.

4. Америкийн хамгийн том 500 коллежид хийсэн саяхны судалгааны дvнд, сургуульд элсvvлэх коммиссийнхны 10% нь анкет єгєгчдийн «Facebook» -ийг vзэж байж тэнцvvлэх эсэхийг нь тооцдог гэсэн сонирхолтой хариу гарчээ. Тэдний хэлснээр, єргєдєл гаргагчийн Facebook-ийг vзэсний дараагаар тvvний талаарх бодол ихэвчлэн єєрчлєгдєж байсан гэж.

5. «Facebook» нь сvлжээнийхээ эзэлхvvнээр «Google» - ийн дараа ордог байна. Гэхдээ энэ хоёрын байр солигдож, Facebook нь дэлхийн хамгийн их хэрэглэгддэг сvлжээ болон хувирах магадлал тун єндєр байна. Учир нь єнгєрсєн оны 3-р сард л гэхэд «Facebook»-д зочлогчсдын тоо «Google»-ээс хол давжээ.

6. Хэрэв «Facebook» улс байсан бол Дэлхийн хамгийн их хvн амтай гуравдах орон байх байжээ. Эхний байранд Хятад, дараа нь Энэтхэг байдгийг бид сайн мэднэ.

7. Пенсильваны нэгэн 39-настай эрэгтэй нь 13 настай охиныхоо биеийг vнэлvvлэх талаар зарлалыг Facebook-ээр тарааснаасаа болж шоронгийн хаалга татсан байна. Харин Небраска мужийн Омахад хот дахь сургуулийн сурагч болох 17-настай Бага Роберт Батлер нь сургуулийнхаа захирал болон орлогч захирлыг буудан хороосныхоо дараа, амиа хорлохоосоо ємнє «Facebook» дэх єєрийн профайл дээрээ эцсийн захидал буюу гэрээс маягийн юм бичсэн байдаг.

8. «Facebook» нь уг нь эхэндээ коллежийн оюутнуудад зориулагдан бий болж байсан бол єнєєдєр 26 наснаас дээш хэрэглэгчид тус сvлжээний нийт хэрэглэгчдийн 70% - ийг бvрдvvлж байна.

9. «Facebook»-ийн дундаж хэрэглэгч єдєрт ойролцоогоор 55 минутыг тус сvлжээг ашиглахад зарцуулдаг ажээ. Харин сард 25 коммент vлдээж, хvмvvсийн зурагны доор байдаг "Like” товчлуурыг сард 9 удаа дардаг байна.

10. «Facebook» -ийн хэрэглэгчдийн 70% нь АНУ-д байдаг.

11. Сири, Хятад, Вьетнам, Иран зэрэг улс орнуудад «Facebook»-ийг хориглосон байдаг. Vvн дээр нэмэгдэж, єнгєрсєн жил Узбекистаны ард тvмэн эх орныхоо нутаг дэвсгэр дээрээс энэхvv олон нийтийн харилцааны сvлжээнд нэвтрэх эрхгvй болсон байна. Vvний шалтгаан нь тухайн орны аж амьдралын дорой буурай байдлыг эсэргvvцсэн илгээмж, материалуудыг Facebook дээр нийтэлснээр эрх баригчдынх нь дургvйцлийг тєрvvлсэн явдал юм.

12. 2008 онд «Facebook»-ийнхэн Канадын Квебек-т оршин суудаг Адам Гуэрбез гэгчийг олон сая илгээмжийг спамлан илгээснийх нь тєлєє шvvхэд єгч, 837 сая доллараар торгохыг хvсчээ. Шvvх хурал нэхэмжлэлийг хvлээн аваад зогсоогvй, хариуцагчийн тєлєх торгуулийн хэмжээнээс ганц цент ч хасаагvй байна. Энэ явдал нь иймэрхvv маягийн зєрчилд оногдож байсан хvн тєрєлхтний тvvхэн дэх хамгийн том торгууль болон тэмдэглэгджээ.

13. 2009 оны 9 сард «Facebook»-ийн санхvvгийн vзvvvлэлт нь сая л нэг юм хасахаасаа нэмэхрvv шилжсэнийг Марк Цукерберг мэдэгджээ. Нэг vгээр хэлбэл 2009 оны 9 сард л тус сvлжээ нь ашиг олж эхэлсэн байна.

14. Флорида мужийн шvvхийн ёс зvйн захиргааны зєвлєлийнхєн нь шvvгчид болон ємгєєлєгчдийг хоорондоо «Facebook»-ээрээ найз болохыг нь хоригложээ.

15. «Facebook»-ийн сvлжээнд сvvлийн vед хамгийн олноороо нэмэгдэж байгаа нийгмийн тєлєєлєгчид бол 55-аас дээш насны эмэгтэйчvvд юм байна.

16. Оросын хєрєнгє оруулалтын «Digital Sky Technologies» компани нь Facebook-ийн 1,96%-ийг эзэмшихийн тулд 200 сая долларын хєрєнгє оруулалт хийжээ. Мєн єнгєрсєн жил «Goldman Sachs» болон «DST» компаниуд нь тус сvлжээнд 500 сая доллын хєрєнгийг оруулсан байна.

17. Facebook-ийн бvх хэрэглэгчдэд нээлттэй байхаар тохируулсан тухайн хэрэглэгчийн профайл, зураг, нэр ус, оршин суудаг хот гэх зэрэг мэдээллvvд нь албан ёсоор хэвлэлийн материалд тооцогддог.

18. «Facebook»-т хєрєнгє оруулсан хамгийн эхний хvн нь 2004 онд тус сайтад 500,000 долларыг єгсєн Питер Тиль юм байна. Тэрээр PayPal-ыг vvсгэн байгуулагчдын нэг юм.

19. 2009 оны 12 сард «Facebook» -ийн тохиргоо болон зарим зvйлс нь єєрчлєгдєх vед Цукербергийн бамбарууш тэвэрсэн цээж нvцгэн зураг нь их тvгж байжээ.

20. Массачусетсийн техникийн их сургуульд бvтээсэн «Gaydar» програм нь «Facebook»-ийн хэрэглэгчийн профайлнаас нь тvvнийг ижил хvйстэн эсэхийг шууд тогтоох чавартай юм байна.

21. Канадын IBM-ийн 20 настай ажилтан нь даатгалын компаниас авсан євчний нєхєн тєлбєрєє буцаан хураалгахад хvрчээ. Учир нь тvvний амь насны даатгал хийлгэсэн байсан тухайн даатгалын компани нь тvvний євчтэй байх ёстой байсан хугацаандаа авахуулсан аз жаргалтай гэрэл зургуудийг Facebook дээрээс нь олж харсан аж.

22. Австралид, гэмт хэрэгт холбогдсон хvмvvсийг шvvхэд дуудах зарланг нь «Facebook»-ээр тvгээдэг протокол vйлчилдэг юм байна.

23. Австралийн «Usocial» хэмээх нэгэн сайт нь хvмvvсийг Facebook дээрхи найзуудаа зарж, худалдан авахыг санал болгодог юм байна. Хэдийгээр Facebook-ийн зvгээс тус сайтыг энэ явдлаа зогсоохыг шаардсан боловч, vйл ажиллагаагаа бvрэн зогсоохгvй гэдгээ мэдэгдсэн байна.

24. Facebook-ийн нэгэн хэрэглэгчийн бичвэр нь эзэндээ бєєрний донор олоход нь тусалжээ.

25. «Facebook»-д нийт 800.000 хvн ажилладаг.
Category: Мэдээлэл | Views: 692 | Added by: BreeZy | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: