04.20.55
Ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийг хүчилтөрөгчгүй байлгавал ...
1772 онд хүн төрөлхтний шинжлэх ухааны хайгуулын үр дүнд нээгдсэн хүчилтөрөгч хэмээх химийн элементгүйгээр дэлхий ертөнцийн амьдралыг төсөөлөх аргагүй. Ургамлын фотосинтезийн үр дүнгээр үүсдэг, агаарын үндсэн бүрэлдэхүүн болох хүчилтөрөгчийн хоёролсон атом /O2/-оор бүх төрлийн аэробик амьтад амьсгалдаг бол дэлхийн агаар мандлын дээд давхаргад байх озон буюу хүчилтөрөгчийн гурвалсан атом /O3/ нь нарны хэт ягаан туяаг шүүдэг. Дэлхийн амьдралд асар их үүрэгтэй энэ химийн элементийг ердөө 5-хан секундын хугацаанд дэлхийгээс зайлуулбал ямар үр дүн гарах бол? Тавхан секундын хугацаанд хүчилтөрөгчгүй байсан дэлхий дээр дахин амьдрал үргэлжлэх болов уу?

Хумхын тоос огцом унаснаар тэнгэр маш харанхуй бараг хар болно.

Тусгаарлах материалаар бүрэгдээгүй металл хэсгүүд нэг бөөн зүйл болон түлэгдэнэ. Металл хэсгүүдийг бие биед нь наалдуулалгүй барьж байдаг цорын ганц зүйл бол исэлдсэн давхарга юм.

Дэлхийн гадарга хагарна.

Атмосферийн даралт 21 орчим хувиар буурсны улмаас хүн амьтны хэнгэрэг хагарна.

Бетон байшин барилгууд шороо тоос болж хувирна. Учир нь хүчилтөрөгч бол бетоны чухал холбогч бодис юм.

Усны 1/3 хувь нь хүчилтөрөгч байдаг ба хэрвээ энэ хүчилтөрөгч үгүй болвол устөрөгчийн хий их хэмжээгээр тарна.

Тэнгис далайн ус ууршиж, агаар замхран одно. Хүчилтөрөгчгүйгээр устөрөгч дээд агаар мандал руу хөөрч, эцэст нь сансарт гарна.

Наран шарлагын газар байгаа бүх хүн тэр даруй борлоно.

Агаар дахь хүчилтөрөгчийн молекул бидний арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж байдаг.

Хэрвээ хүчилтөрөгчийн хэмжээ хоёр дахин нэмэгдвэл яах вэ?

Цаасан онгоц илүү хол ниснэ.

Машин бага шатахуунаар илүү хол явна.

Хүмүүс илүү аз жаргалтай, сэргэлэн байгаагаа мэдэрнэ.

Нэмэлт хүчилтөрөгч бидний оюун санааны чадварыг нэмэгдүүлэхийн дээр биеийн эрүүл мэндийг ч сайжруулна.

Гэвч дэлхий дээр аварга том шавьжнууд бий болно.

Агаар мандал дахь хүчилтөрөгчийн хэмжээнээс шавьжны биеийн хэмжээ хамаардаг.

Эцэст нь бүх зүйл байгаагаараа үлдэнэ.
Category: Сонин Хачин | Views: 1405 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: