00.55.38
Налайхад зургаан тэрбум төгрөгөөр хорих анги барина

Зургаан тэрбум төгрөгөөр Налайх дүүрэгт 1300 орчим хүний багтаамжтай хорих ангийг барьж эхэллээ. Ингэснээрээ хотын ойр орчимд байгаа 10 гаруй шоронг татан буулгаж, хоригдлуудыг нэг дор хүмүүжүүлэх боломжтой гэж Хуульзүйн яамнаас тайлбарлаж байна. Улсын хэмжээнд 8000 гаруй хоригдлыг 33 хорих ангийн байранд хорьж байгаа юм. Улаанбаатар хотыг тойрсон 10 гаруй шоронг татан буулгаад Налайх дүүрэгт шинээр хорих анги барьж эхлэв. 2015 он гэхэд ашиглалтад орох шинэ байранд хоригдлууд ажиллаж, хөдөлмөрлөх орчин нь бүрдэнэ гэж албаныхан тооцоолсон байна. 

Монгол Улс цаашдаа ял хийсэн хэн нэгнийг шийтгээд хориод байх бус харин тэднийг хөдөлмөрлүүлж бас ялыг нь хөнгөвчлөх боломжийг олгох ёстой гэсэн төрийн бодлого боловсруулжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэж байгаа анги, нэгтгэл, алба хаагчдад жилдээ улсын төсвөөс 47-48 тэрбум төгрөгийг зарцуулдаг аж. Энэ мөнгөний 15 орчим тэрбум төгрөгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс хоригдлуудын хоол хүнсний зардалд зарцуулдаг гэх тооцоо бий. Татвар төлөгчид гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг тэжээхгүйн тулд харин хоригдлууд өөрсдөө ч хөдөлмөрлөж бусдад төлөөсөө төлөх ёстой гэдгийг албаныхан хэлж байна. 

Хоригдол бүрийг ажлын байраар хангах боломжгүй гэнэ. Яагаад гэхээр нийт хоригдож байгаа хүмүүжигчдийн 30-40 хувь нь жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлдэг аж. Жирийн дэглэмтэй хорих ангийн хоригдлуудад л ажил хийж ялаа хөнгөрүүлэн бусдын хохирлыг бага хэмжээгээр төлөх боломж бүрддэг байна. Хоёр жилийн дотор хоригдлуудын хөдөлмөр эрхлэлтийг 66 хувиар өсгөж чаджээ. -
Category: Мэдээлэл | Views: 542 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: