04.19.47
3 ОХИН ХАМТЛАГИЙН ШИНЭ УРАН БҮТЭЭЛ “ЭР ХҮН ЗҮРХЭНДЭЭ УЙЛДАГ”

Монголын рок попын ертөнцөд  байр сууриа олсон монголын охидын цөөхөн хамтлагийн нэг бол "3 охин” юм. Тэд энэ зун " Жинхэнэ хайр” тоглолтынхоо DVD болон "Hot disco” хэмээх цомгоо гаргаад тун завгүй байсан гэж хэлж болно. Тэд одоо Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой хамтран гаргах гэж байгаа цомгийн ажилдаа орсон бөгөөд бичлэгийн ажил нь дуусах тун дөхсөн байгаа аж.

Үргэлж шинэ өнгө төрхийг дуундаа гаргаж байдаг 3 охин маань энэ удаад Монголын номер нэг гитарчин Д.Өлзий-Оршихтой хамтран "Эр хүн зүрхэндээ уйлдаг” нэртэй шинэ дуугаа бичүүлж дуусчээ.

"Хайр минийх байсан

Үүрд гэж итгэсэн

Хамгийн нандин өдрүүд байсан

Даанч чи гомдоосон

      Өр зүрх чинь харууслын нулимсаар дүүрч

      Өөрөөс минь хайр хүлээснийг мэдээгүй

      Гэнэн сэтгэл хожимдож ухаарлаа гээд ч

      Эр хүн зүрхэндээ уйлдаг юм…” хэмээх энэхүү дууны үгийг Г.Энхтайван бичин сийрүүлсэн байна.

Энэхүү дууны тухай гитарчин Өөжгий өөрийн цахим хуудсандаа "3 охин маань дуулж дууслаа. Арай л гунигтай дуу болсон. Энэхүү дууны нэгээхэн хэсгийг ямарч микс засвар хийгээгүй байдлаар нь хүргэж байна” хэмээн бичсэн байна. Энэхүү дуу Гитарчин Өлзий-Оршихийн 11 сарын 1,2нд UB паласт болох "Best of ӨӨЖГИЙ” тоглолтонд анх удаа дуулагдах юм.

 

Category: Сонин Хачин | Views: 533 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: