06.03.46
Mc Collection-Андийгаа Санлаа

Дх: Өр зүрхэнд мөнхөд орших андыгаа би саналаа 

Хээрийн салхин мэт хийсэн чи биднээс одлоо 

Хацар даган гашуун нулимс уналаа 

Хайртай бүх хүн чинь дурсан саналаа...


Атгасан гар шиг анд минь чи хаачив даа 

Аймшигт хар үдэш юу болоод яаачивдаа 

Хараал идсэн өдөр хажууд чинь би байсан бол 

Хамаагүй ээ би зүрхийг чинь тогтоох байлаа 

Зурганы чинь өмнө зул асаах байлаа 

Булшин дээр чинь цэцэг барин зогсох байлаа

Яагаад гэвэл үнэнд би итгээгүй

Над шиг тэнэг п...да чамайг үхсэн гэдэгт итгээгүй 

Өнгөрсөн цаг хугацааг юу гаар би солихийн бэ? 

Өрөвдөлтэй эхийн чинь нулимсийг яаж харах юм бэ? 

Өнчин хоцорсон хайртын чинь өмнөөс ичие 

Үзэг цаасан дээр бүтээсэн бүх түүхээ бичие 

Бид найз явсан урлагт тайз явсан хүзүүнд пайз явсан 

Бат цайз явсан Учирч дассан андыгаа чи зүгээрл орхиод явсан


Дх: 

Өр зүрхэнд мөнхөд орших андыгаа би саналаа 

Хээрийн салхин мэт хийсэн чи биднээс одлоо 

Хацар даган гашуун нулимс уналаа 

Хайртай бүх хүн чинь дурсан саналаа...


Үргэлж дэргэд минь цугтаа байсан 

Үглэж дуулж хамтдаа өссөн 

Үүрдынх биш зуурдынх байж чи анд минь 

Үхлээс болж чамаасаа бид чинь хагацлаа 

Өнгөрсөн цаг хугацааг өрөвдөх л юмдаа андыгаа

Үүлнээс бороо асгарах адил үгүйлэн дуулна нулимс урсана

Хан тэнгэрт тулах баганыг хамтдаа бид босгох байсан юм 

Харамсаж суухгүй анд минь бид хаа ч байсан зүрхэнд цуг


монолог: 

Хүүхэд насны тэр л цаг хугацааг бид эргүүлж чадахгүй ч гэлээ 

анд минь чи үргэлж бид нарын зүрхэнд мөнхөд оршино......


Андаа гэж барилцаж 10 настай бид нийлж


Амьдрал хэмээх шунаглалд ахин дурсах түүхтэй 

Айхтар олон найздаа амь а өгөхөөс буцахгүй 

Хүсэл зорилго нэгтэй хүны өөдөөс үгтэй 

Хөгшин болсон ээж чинь хүрээд ирэх хань чинь хагацал нулимс хоёрыг харин ч ихээр үзлээ 

Үүрдын биш энэ амьдралд үрийн зулай үнэрлэхийг 

Үнэхээр их хүссэдгийг нь хань харин мэдвүү


Дх: Өр зүрхэнд мөнхөд орших андыгаа би саналаа 

Хээрийн салхин мэт хийсэн чи биднээс одлоо 

Хацар даган гашуун нулимс уналаа 

Хайртай бүх хүн чинь дурсан саналаа...


УЙТГАР ГУНИГТ ХОРВООГ ГАНЦААХАА ТЭВЧИНЭ 

УЙЛААД СУУХАД НУЛИМС ХАЦАР ДАГАН НЭВЧИНЭ 

ААДАР БОРООг цахиж аянга Үүлыг хэрчинэ 

Андгай тангараг өргөж андууд болдгийм тэр чинь


Дх:2 

Өр зүрхэнд мөнхөд орших андыгаа би саналаа 

Хээрийн салхин мэт хийсэн чи биднээс одлоо 

Хацар даган гашуун нулимс уналаа

Хайртай бүх хүн чинь дурсан саналаа...


монолог: Хээрийн салхи мэт хийсэн одсон анд минь 

Чи бидэндээ 

Аадар бороо мэт цутган эргээд ирээрэй

Attachments: Зураг 1
Category: Дууны Үг | Views: 743 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: