04.16.34
Гар утасны хор нөлөөнөөс өөрийгөө хамгаалах .
Техник технологи цаг минутаар хөгжиж, хүн төрөлхтөн амрах завгүй урагшилсаар байна. Олон олон техникийн дэвшил дотроос гар утас гээч гайхамшигт бүтээл бий болсноор цаг хугацаа, орон зайг үл хамааран бие биетэйгээ холбогдох болсон билээ. Харин одоо бид урд нь гар утасгүйгээр яаж амьдарч, ажлаа амжуулж байсан юм бол оо хэмээн гайхаж суух болж. Аливаа зүйл сайн, муу хоёр талыг агуулж байдаг хойно гар утсанд ч бас өөрийн гэсэн муу тал байна. Гэвч нэгэнт бид гар утасгүйгээр ажил, амьдралаа төсөөлөхөд бэрх болсон тул тэрхүү муу талыг нь даван туулах арга олж гэмээ нь ололттой талыг нь бүрэн дүүрэн ашиглах боломжийг бүрдүүлэх юм. Утас авсан даруйдаа "Чи надтай чанга яригчаараа ярьж байна уу даа. Чи тун зөв алхам хийж байна шүү” хэмээн хэлдэг хүн бол Питсбургийн Их сургуулийн Гадны нөлөөллөөс үүсэх хавдар судлалын төвийн захирал хатагтай Дэвра Дэвис хэлдэг байна. Утсаар ярихдаа чихэвч, эсвэл чанга яригч хэрэглэх нь тархинд нөлөөлөх аюулыг багасгадаг болохыг тэрээр батлан өгүүлдэг. Мөн бүсэндээ болон халаасандаа гар утсаа хийж явдаг хүмүүсийг тэрээр "та өөрийн чөмөг ясанд яг л шарж буй мэт муу нөлөөллийг үзүүлж байна” хэмээн хэлдэг гэнэ. Дараах таван алхмыг мөрдөж чадвал та айх зүйлгүйгээр гар утсаа хэрэглэж болно. Чанга яригчаа ашигла. Гар утсаа толгойноосоо зайтай барьж байгаад л ярьж байвал тэгээд боллоо. Толгойноосоо утсаа хэдхэн см-ээр ч хамаагүй холдуулж л чадвал түүнээс ирэх цацрагийн хүчийг маш хурдан бууруулдаг байна. "Ердөө хоёр инч л холдуулсан байхад цацрагийн үзүүлэх нөлөө даруй дөрвөн фактороор буурдаг. Харин дөрвөн инч холдуулвал 16 фактороор бууруулна” хэмээн эрдэмтэд үздэг байна. Өөрөөр хэлбэл та миллиметрээр л хэмжинэ гэсэн үг. Чихэвч зүү. Өөрийн чинь тархинаас л хол байлгах хэрэгсэл байвал хэрэглэх нь зүйтэй. Түүнчлэн дээр хэлсэнчлэн халаасандаа болон бүсэндээ гар утсаа зүүсэн чигтээ утсаар ярьвал мөн л адил таны биенд цацрагийн долгион шууд очно гэсэн үг. Тиймээс утсаа биенээсээ зайтай байлгаад, чихэвч хэрэглээд ярих нь зүйтэй юм. Bluetooth бүхий чихэвч. Энэ чихэвч нь утсаа дуугарангуут чихэндээ шууд барьдагаас чинь даруй 100 хувиар цацрагийн хэмжээг багасгадаг байна. Гэвч зарим хүмүүс чихэвчээ чихнээсээ огт салгадаггүй нь бас тийм ч сайн биш байдаг аж. Яриагүй, хэрэглээгүй үедээ чихэвчээ авч байх нь зүйтэй. Хонхорхой бүхий чихэвч зүү. Чихэнд хүрэлцэх хэсгийг хонхойлгосон чихэвч байдаг. Энэ нь мөн долгионыг хүний биенд шууд хүрэхээс сэргийлдэг байна. Цацрагийн нөлөө багатай утас ав. Эцэст нь ийм сонголт байна. Гар утсаа худалдан авахдаа энэ талаар худалдагчаас нь сайтар лавлаж, үзэж харж байж авах хэрэгтэй юм
Category: Гар Утсанд | Views: 2769 | Added by: General | Rating: 4.0/6
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: