07.39.15
“Тэнгис”кино театрт үнэгүй кинонууд гарна
Кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн сор болсон киног Монголын үзэгчдэд хүргэх зорилготой "Улаанбаатар" олон улсын анхдугаар кино наадам энэ сарын 4-9-ний өдрүүдэд болно. "Улаанбаатар” олон улсын кино наадмын Зөвлөх хорооны гишүүд 10 сарын таванд "Тэнгис” кино театрт найруулагч Ч.Хоролдоржийн шинэ уран бүтээл болох "Шарга даага” уран сайхны киногоор нээлтээ хийнэ. Энэхүү нээлтийн арга хэмжээ маргааш болох юм байна.
АНУ, Герман, Гүрж, Итали, Мексик, Сингапур, Тайвань, Турк, Франц, Шведийн 12 уран сайхны кино гарахаар болсон билээ. Харин энэ кинонуудын есөн бүтээл нь 2012-2013 оны Канн, Берлин ба Венецийн кино наадамд сонгогдож, шагнал хүртсэн юм. Тэгэхээр эдгээр бүтээлүүдийг манай үзэгчид үнэ төлбөргүй үзүүлэхээр болоод байгаа юм. Үзэгчдийн хувьд Канн, Берлин ба Венецийн кино наадамд сонгогдож, шагнал хүртсэн бүтээлийг "Тэнгис” кино театрын дэлгэцээр сонирхох боломжтой. Ингээд хөтөлбөрийн хүрээнд эдгээр кинонуудыг үзэх боломжтой юм байна.
Category: Мэдээлэл | Views: 538 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: