07.53.28
Шилдэг онигоонууд
Гуйя хүү минь   

Нэг гуйлгачин өдөр бүр бурханы хөшөөний өмнө суугаад:

- Бурхан минь, намайг сугалаанд хожуулж өгөөч, гуйя, гуйя... гээд л залбирдаг байжээ. Нэг сар, хоёр сар... нэг жил... болжээ.

Тэгсэн нөгөө хөшөө тэссэнгүй нэг өдөр дуугарч байна гэнэ:

- Гуйя хүү минь, гуйж байна, эхлээд сугалаагаа авчих л даа...

 

 

* * *

Лам арслан хоёр   

Нэг лам ойд арслантай таарав. Лам залбирна:

-Бурхан минь! Энэ арсланг шашинд итгэдэг болгож хайрлаач.

Арслан хэдэн хормын дараа:

-Бурхан минь, миний идэх хоолны хойдохыг уншиж хайрлаач.

Вовка  

Багш: -Вовка чи яагаад хичээлд хоцров?

Вовка: -Хичээлд явж байсан чинь бүлэг дээрэмчид таараад...

Багш: -Тэд нар тэгээд чамайг яав?

Вовка: -Тэд нар харин гэрийн даалгавраа хийсэн байсан дэвтэр дээрэмдчихлээ.

* * *

10 мөнгө   

Хүү нь 10 мөнгө залгичихав. Эх нь:

-Түргэн дуудъя аа. Эцэг нь:

-Жаахан харзная аа.

-Яагаад?

-Эмч ирэхээр чинь 10 мөнгийг минь авч өгчихөөд 50 мөнгө нэхнэ шүү дээ.

* * *

Том хулгана   

Английн нэгэн зоо паркаас заан хашаагаа эвдэн алга болжээ. Нэгэн иргэн цагдаагийн газар руу утасдаж байна:

-Нөхөр цагдаа, манай ногооны талбайд нэг том хулгана орж ирчихээд сүүлээрээ байцаа тараагаад байна! Цагдаа:

-Тэгээд тэр байцаагаа яаж байх юм?

-Та үнэмшихгүй л дээ...

-Хэл л дээ.

-Сүүлээрээ байцаа ороож аваад хошного руугаа чихээд байна.

* * *

Одоо хүртэл олоогүйм байхдаа       

Хүү:

-Ааваа, энэ хамгийн бага ерөнхий хуваагдагчийг нь ол гээд байх юм. Яаж олдог юм бэ?

Аав:

-Ээ чааваас даа, намайг чам шиг байхад л наадахыг чинь ол гэдэг байсан одоо хүртэл олоогүйм байхдаа.

* * *

Харж байна  

Нэг хүн эмч дээр ороод:

-Эмчээ миний толгой эргээд байна. Гэтэл эмч:

-Харж байна. Харж байна.

* * * 

Шинжилгээ   

Шинжилгээ өгөхөөр ирсэн өвчтөн гурвын саваар дүүрэн шээс аваад ирсэнд сувилагч бүсгүй уурлаж:

-Та нэртэйгээр нь ахиад уут дүүрэн баас аваад ирэхгүй дээ гэвэл нөгөөх нь:

-За тэр би бүр мэдээд байсан юм аа, ах нь аваад ирсэн май гэжээ.

Category: Сонин Хачин | Views: 787 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: