07.46.17
Самсунг компани Samsung galaxy note iii гар утсаа албан ёсоор танилцууллаа
Самсунг корпораци энэ 9-р сарын 4-ний өдөр Герман улсад болсон IFA аж үйлдвэрийн үзэсгэлэнгийн үеэр хийсэн хэвлэлийн хурал дээр Samsung Galaxy Note III ухаалаг гар утсаа албан ёсоор танилцуулжээ. Тус компаний тэргүүлэх зэргийн бүтээгдэхүүн болох энэхүү ухаалаг гар утас

 өмнөх загвараас үл ялиг хөнгөн бөгөөд нимгэн болсны дээр Самсунгийн өмнөх төхөөрөмжүүдтэй харьцуулахад илүү дээд зэргийн загварыг илтгэсэн арьсан артай болсон гэдгээрээ онцлог аж. 1,9 Гигагерцийн давтамжтай 8-core процессор, 5,7 инчийн 1080 пикселтэй Super AMOLED FULL HD дэлгэц, 3GB санах ой, 32GB эсвэл 64GB дотоод санах ой, 3200 mAh батерей, 13 мегапикселийн арын камер, S Pen зэрэг тоноглолуудыг агуулсан энэхүү ухаалаг гар утас ирэх 25-ны өдрөөс эхлэн Дэлхийн 140 орчим оронд худалдаалагдаж эхлэх ба Америк, Японд 10-р сард гарах аж.

 

 
 
 
 
 
 
 
 
 

Эх сурвалж: www.xopom.com
Category: Гар Утсанд | Views: 701 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: