11.26.25
PSY архинд орсноо хүлээжээ

Өмнөд Солонгосын нэрт рэппер залуу PSY архинд гүн орсноо хүлээсэн байна. Gangnam Style гэдэг хит дууг зохиогч залуу нэлээн удаан хугацаанд согтууруулах ундаатай нөхөрлөж байгаагаа мэдэгджээ. "Миний бүх зүйл сайхан байвал би архи уудаг. Гуньж гутарсан үедээ ч балгадаг юм. Гадаа бороо орж байвал би уудаг. Нартай байвал ч мөн хүртдэг” хэмээн 36 настай дуучин залуу өгүүлжээ. Харин тэрбээр "Хэзээ уудаггүй вэ?” гэсэн асуултад "Тийм үе байлгүй яахав. Би шартсан үедээ архийг амсч чаддаггүй. Тийм үе нэлээн олон байдаг шүү” гэж хариулжээ. 

Рэппер эрийн дуртай ундаа нь солонгос архи гэнэ. Түүнийг мань эр өөрийн хамгийн сайн анд нөхөр бөгөөд "Нүгэлт хамтрагч” гэж нэрлэв. Мөн дуучин эр аяга виски, текила зэргээс татгалзахгүй гэдгээ ярьжээ. Гэхдээ архи түүний толгойг дэндүү мэдэх болсон тул удахгүй "зодгоо тайлна” гэж мэдэгдсэн байна. Дөнгөж урлагт хөл тавьж байхад нь продюссерүүд түүнд пластик мэс ажилбар хийлгэхийг зөвлөж байсан гэнэ. Харин PSY үүнээс эрс татгалзсан бөгөөд дэндүү нэр алдартай болохын тулд загвар өмсөгчийн нүүр царай, бие галбиртай байх албагүй гэдгийг дэлхий дахинд нотлон харуулж чадсан билээ. Эх сурвалж www.wikimon.mn 
Category: Мэдээлэл | Views: 610 | Added by: Markeloff | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: