04.13.53
Н.Түвшинбаярыг ялсан Оросын жүдочийн хөшөөг цэл залуугаар нь босголоо

ОХУ-ын Санкт-Петербург хотноо болж буй Дэлхийн тулааны спортын их наадмын үеэр тус улсаас олимпийн аваргын алдрыг хүртээд буй чөлөөт бөхийн тамирчин Наталья Воробьева болон манай олимпийн анхны аварга Н.Түвшинбаярыг гэмтэлтэйд нь ялж, олимпийн аварга болсон Тагир Хайбулаев нарын хүрэл хөшөөг босгожээ.

Т.Хайбулаев нь энэ жил 29 настай. Харин Н.Воробьева 22 настай юм. Хайбулаев, Воробьева хоёр хоёулаа Лондоны олимпийн наадмын дэвжээнээс алтан медаль хүртсэн, спортын замналаа үргэлжүүлсээр байгаа тамирчид билээ. Манайд амьд хүнд хөшөө босгохыг төдийлөн шамддаггүй бол оросуудад ийм үзэл огт байдаггүй бололтой.

Наталья Воробьева өөрт нь хүрэл хөшөө босгосон талаар ярихдаа "За хөшөө босгосон бол босгоо л биз дээ. Хэзээ нэгэн цагт хөгшин, хөшсөн эмгэн болох биз. Тэр үедээ хөшөөнийхөө өмнө очоод хүүхдүүддээ эмээ нь 22 насандаа ямар хөөрхөн бүсгүй байснаа харуулна аа” гэж хошигносон байна.

Харин Тагир Хайбулаев "Энд хөшөөгөө босгуулахсан гэсэн бодол хүүхдүүдийг эзэмдэж, спортоор хичээллэхэд нь улам дэм өгнө гэж найдаж байна. Энд хөшөө босгох газар их байна шүү” гэж өгүүлжээ.

Category: Мэдээлэл | Views: 700 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: