05.15.57
Нүдний бүтэц
Харах эрхтэн (харааны анализатор) дөрвөн үндсэн хэсгээс бүрэлдэн тогтоно:
1. Захын тусгах хэсэг болох нүдний алим, дайврын хамт
2. Дамжуулах зам: харааны мэдрүүл, түүний зөрлөг, харааны зам
3. Тархины гадрын доорх төв: гаднах өвдгөнцөр бие, харааны цацраг, Грациолегийн цацраг, их тархины гадрын дагзны хэсэгт орших харааны дээд төвүүд.
Нүдний алимны бүтэц Нүдний алим нь бөмбөлөг бөөрөнхий хэлбэртэй дундаж хэмжээ нь урдаас хойш 24 мм орчим, хөндлөнгөөрөө 23.6 мм, өндөр 23.3 мм орчим байдаг. Бөмбөлөг бөөрөнхий учраас нүдний алимны урд, хойд туйл, экватор, меридиан гэх мэтчилэн дэлхийн /газрын/ бөмбөрцөгийн нэр томъёог зохицуулан хэрэглэдэг. Насанд хүрсэн хүний нүдний алимны жин нь 7-8 г ба нүдний алимны урд, хойд гадаргууг хуваасан шугам – экваторын урт нь 77.6 мм. Нүдний алим гурван давхар бүрхэвч, дотор нь агуулсан тунгалаг хэсгүүдээс тогтоно. Нүдний гурван давхар бүрхүүлийг дурдвал
1 /Холбох эдээс бүтсэн гадар давхрага /tunica fibrosa/ энэ нь нимгэн боловч нягт бөх чанартай эд учраас нүдэнд тодорхой хэлбэр олгож дотоод хэсгүүдийг хамгаалах үүргэтэй . Тархиний хатуу хальстай ижил тогтоцтой . Үүний зургааны нэг хэсгийг эзэлсэн хамгийн өмнөд хэсгийг эврэвч гэж нэрлэнэ. Эврэвч нь өнгөггүй тунгалаг гялтгар толигор гадаргуутай гүдгэр хэлбэртэй диаметр нь 10-1мм зузаан нь 0,6-1мм зах хэсгээрээ арай зузаан муруйлтийн радиус 7,8мм орчим байдаг. Эврэвчийн гэрлийг хугаруулах хүч нь 40,0 диоптри орчим ба нүдний алимний хамгийн урдахи хэсэг нь юм . Эврэвч хатуувч хоёрийн завсарт үүсэх 1мм өргөнтэй хагас тунгалаг бүслүүрийг лимб /эмжээр/ гэж нэрлэнэ. Эврэвч нь 80% ус , 18% мезенхимийн гаралтай коллаген 2% мукополисахарид уураг /альбумин , глобулин / мөн липид С В витамин зэргээс тогтоно. Гаднаас бүрхсэн эпители дотор талыг хучсан энлотелийн давхрагуудын нөхөн төлжих чанар ялгаатай. Гистологийн бүтцийн хувьд эврэвч таван давхагаас тогтоно. Эпителийн давхрага нь 5-6 үе өнгөн давхар хавтгай хучуур эс. Доод талын давхар бортгон эсүүдээс тогтоно. Эврэвчийн нийт зузааны 10-20 % эзэлдэг. Төлжилт маш сайтай . Боумены даврхага бол нэг төрлийн тогтоцтой бүрхүүл . Зузаан нь 6-9 мм, химийн тогтоц нь жинхэнэ эдтэй адил . Эврэвчийн жинхэнэ эд /stroma/ эврэвчийн цулын зонхилох хэсэг болох бөгөөд дээр дээрээсээ давхарлаж тогтсон маш нарийн ширхэнцэрүүдээс тогжээ. Эдгээр нь хоорондоо өвөрммөц тогтоц бүхий мукойд бодисоор наагдан бэхлэгджээ. Десцеметрийн давхрага нь нягт гялгар үе бөгөөд үрэвсэлд их тэсвэртэйгээрээ онцлог юм. Тогтоцын хувьд коллагентэй ижил бодисоос тогтсон. Эндолийн давхрага нь зургаан талт хавтгай хучуур эсүүдээс тогтжээ. Энэ нь эврэвчид болон ар хоргын хооронд бодисийн солилцолд маш чухал үүрэг гүйцэгдэг. Эврэвч нь цусны судас байхгүй учраас хүрээлж байгаа цусны сүлжээ болон өмнөд хоргын шингэн нулмис зэргээр тэжээгдэнэ. Эврэвч нь мэдэрлийн судасаар маш баялаг учраас их мэдэрэмтгий. Мэдэрхүйн үүргийн n.ophthalmicus мөн n.sympaticus –ийн салаанууд гүйцэтгэнэ. Эврэвч дотор мэдэрлийн 80 шахам салаа оршино.
Симпатик мэдэрлүүд нь тэжээлийн чухал үүрэг гүйцэтгэхдээ эд эс болон цусны хооронд өрнөх процессыг зохицуулж өгдөг. Ийм учраас эврэвч захдуу цусны судсаар асар баялаг энд цусны судас эд эсийн реценптор орших тул бодисийн солилцилийн нарийн процессыг зохицуулан явуулдаг гэж үздэг. Солилцлийн процесс хэвийн өрнөх нь эврэвчийн тунгалаг чанараа хадаглах үндсэн нөхцөл нь мөн. Эвдрэвчийн тунгалаг чанарын тэнд орших протейн нуклеотидын онцлог шинж чанар коллагены ширхэгүүдийн өвөрмөц тогтоц зэргээр тайлбаралдаг. Ялангуяа эпители ба эндотелийн нэвчимж алдагдах нь эврэвчийн бүдэгшүүлэх гол шалтгаан болдог.
Уурагт бүрхэвч буюу хатуувч нь гадарх бүрхэвчийн зургааны таван хэсэг болох бөгөөд цайвар цагаан өнгөтэй зузаан нь 0,3-1,1 мм байна. Уурагт бүрхэвчийн ар талаас харааны мэдрүүл нэвтрэн орж ар туйлийн хавьд хамгийн нимгэн хэсэгт нь шүүр мэт олон жижиг нүх үүсгэнэ . Уурагт бүрхэвч нь өөрийн цусны судсаар хомс харин урагшаа хойшоо нүдний алимыг дайран нэвтэрсэн судас олонтой. Өнгөн давхрын гадар хатуувч ба гүн хэсэгт орших борвтор өнгөтэй давхаас тогтоно. Ар туйлын хавьд сормосовчийн урт богино артери нэвтрэн судас гарч ирэхээс гадна нүдний хөдөлгүүр булчингууд бэхлэгдэнэ. Уурагт бүрхэвч нь бага насны хүүхдэд тунгалаг цагаан өнгөтэй уян байх бөгөөд хөгширөхөд нягтарч липид бодис хуримтлууснаас шаравтар өнгөтэй болдог.
2 /Дунд талын бүрхэвч нь судсавч бүрхүүл юм. Өөрөөр бас судсавч зам гэж нэрлэнэ. Судсавч нь тэжээлийн гол үүрэг гүйцэтэхээс гадна нүдны доторх бодисын солилцоонд чухал ач холбогдолтой бөгөөд солонговч сормосовч жинхэнэ судсавч гэсэн 3 хэсгээс бүрдэж тогтсон ба эдгээр нь тус бүрдээ физилогийн онцлогтой. Солонговч нь хамгийн өмнөд хэсэг бөгөөд тунгалаг эврэвчийн ар талд орших учир шууд харагдах боломжтэй. Тэгэхдээ эврэвчээс бага зэрэг зайд орших учраас тунгалаг шингэнийг агуулсан хоорондын энэ зайг өмнөд хорго гэнэ. Солонговчын диаметр нь 12-12,5мм төв дунд нь хүүхэн хараа оршино. Үүний хэмжээ нь 3-4 мм хүүхэн хараагаар гэрлийн туяа нэвтрэн орж солонговч дотор орших цагираг цацараг хэлбэртэй булчингийн ажиллгаагаар хүүхэн хараа өргөсч нарийсан гэрлийн хэмжээг тохируулж өгнө. Солонговч нь холбох эдийн сүлжээ олон тооны судас нөсөөний хуримтлалаас шалтгаалж өвөрмөц гадаргуутай харгадана. Солонговчийн гадаргууд орших зууван хонхорхойг лакуна гэж нэрлэнэ. Солонговчийн өвөр гадаргууг мезодерм ар гадаргууг эктодермын гаралтай гэж ялган үзэх бөгөөд ар гадаргууд нь цацраг тэлүүр булчин байрлан түүний нөсөөт давхарга нь хүүхэн харааг тойрсон нөсөөт эмжээр үүсгэнэ. Эктодермийн давхагт мөн хуниур булчин оршин үр хөврөлийн хөгжлийн явцад солонговчийн жинхэнэ эдэд шилжин орсон байдаг.
Хүүхэн харааны эргэн тойрон зузаавтар хэсгийг хүүхэн харааны тойрог гэх ба үүний дотор хүүхэн харааг хуних булчин оршино. Гадна тойргийг сормосовчийн тойрог хэмээх бөгөөд энд хүүхэн харааг тэлэх булчин оршино. Цагираг булчин нь парасимдатик n.oculomotorius- ээс цацраг нь симпатик мэдрүүлээс хөдөлгөөний мэдрэлжилтээр хангагдана. Харин мэдэрхүйн үүргийг гурамсан мэдрүүдийн салаанууд гүйцэтгэнэ. Солонговчийн тэжээх цусны судасны сүлжээ нь сормосовчийн арын урт ба мөн түүний өвөр артерийн судсаас бүрдэнэ. Солонговчийн өнгө нөсөөт давхарга болон өөрт нь орших олон салаат нөсөө бүхий эсийн тооноос хамааран нүдний өнгийг нөхцөлдөлүүлнэ. Солонговчийн физилогийн ач холбогдол бол хүүхэн хараагаар гэрлийг тохируулахын хамт шингэний урсгалыг зохоицуулан өвөр хоргын шингэн дэх тогтмол темпертурыг хангаж өгдөг.
Сормосовч солонговчийн үргэжлэл бөгөөд 6-8 мм орчим өргөтэй цагираг хэлбэртэй бие юм. 70 шахам сэртэнгээс тогтсон өмнөд хэсэгийг нь сормосовчийн титэм гэж нэрлэх ба сэртэнгүй ар хэсгийг хавтгай хэсэг гэж ялган нэрлэнэ. Сормосовчийн сэртэнгээс болрын экваторт цинний холбоос очиж бэхлэгдэнэ. Жинхэнэ судсавч нь соромсовчийн шүдлэг хязгаараас харааны мэдрүүлийн зээрэнцэг хүртэл ихэнх зайг эзэлдэг. Үүний зузаан нь 0,3-04 мм нийт таван давхраас тогтжээ.
1 Супрахориоидеа хэмээх өнгөн давхараг
2 Том судасны сүлжээ
3 Дунд ба жижиг судасны сүлжээ
4 Судасны үе
5 Шиллэг ялтас
3/ Торовч харааны анализаторын захын рецепторын үүрэг гүйцэтгэх бөгөөд тархины урд хэсгээс үүсэн хөгжинө. Торовч нь судсавчийн дотор талаар хучин тогтоц үйл зүйн хувьд хоёр хэсэгт хуваагдана. Ар талын гуравны хоёр нь гүйцэд төлөвшсөн мэдэрлын эд эсээс тогтсон хараатай хэсэг юм. Нөгөө хэсэг нь сормосовчийн хязгаар болох шүдлэг ирмэгээр төгсөн түүнээс урагшаа сормосовч солонговчийн дотор тал хүүхэн харааны ирмэг хүртэл үргэлжлэн зөвхөн хоёр давхраас тогтох бөгөөд харааны үйлд оролцдоггүй сохор хэсэг юм. Харин торовчийн ар хэсэг болох харааны үйл зүйн хэсэг нь шүдлэг шугам харааны зээрэнцрийг тойрон бэхлэгдсэн. Торовч нь үндсэн гурван төрлийн нейроноос тогтоно. Нэгдэх нейрон нь гадна талын гэрлийн тосуул болох лонхонцор савханцар эсүүд хоёрдахь нейрон нь дунд давхаргын хоёр туйлт холбоос эсүүд гуравдахь нейрон нь дотор талд орших зангилаа үүсгэх эсүүд болон тогтжээ. Энэ гурван нейроноос бүхэлдээ торовчийн 10 үе бүтнэ.
1.Нөсөөт эпители
2. Лонхонцор ба савханцар эсүүд
3. Гадна талын заагны хальс
4. Гадна талын мөхлөгт үе
5. Гадна талын торлогт үе
6. Дотор мөхлөгт үе
7. Дотор торлог үе
8. Зангилаа үүсгэгч эсүүдийн үе
9. Мэдэрлийн ширхэгүүд
10. Дотор талын заагны хальс
Эдгээр 10 үе нь фоторенентор, холбоо, зангилаа хэлбэрийн гурван нейроны гинжлэн нэгдсэн тогтолцоог бүрэлдүүлдэг.
Харааны зам Харааны замын бүрэлдэхүүнд хоёр нүдны харааны мэдрүүл мэдрүүлүүд, зөрлөг-хиазм зам, гадна өвдгөнцөр, бие болон харааны цацаргууд орно. Баруун зүүн нүдны харааны мэдрүүл дөрвөн хэсэгт хувааж үздэг
1 Нүдний алимны доторхи хэсэг
2 Ухархайн доторхи хэсэг
3 Суваг дахь хэсэг
4 Гавлын хөндий дахь хэсэг
Торовч ба хөхлөгийн орчим харааны мэдрүүлийн ширхэгүүд нь миелин бүрхэвчээр хучигдаагүй байх бөгөөд харин нүдний алимны ард миелин бүрхүүлээр хучигдана. Хатуувчийн ард талд харааны мэдрүүл тархины гурван бүрхүүлээр хучигдана.
Нүдны алимны дотоод хэсэг Нүдны алимны дотоод хэсэг шингэн агуулсан хоргууд болор шилэнцэр бие зэрэг тунгалаг орчим багтана. Өмнөд хорго нь эврэвч солонговч хоёрын завсарт үүссэн зай бөгөөд үүний урд ханыг солонговч ба болрын урд гадаргуу тус тус бүтээнэ. Нүдны алимны ихэнх зайг цэлцгэр тунгалаг шиллэг бие эзлэнэ. Энэ нь маш нарийн ширхэгт фибриллүүд тэдгээрийн хооронд орших хагас шингэн бодисоос тогтоно.
Нүдны болор Энэ нь эктодермээс үүсэлтэй тунгалаг өнгөтэй хоёр тал нь гүдгэр хэлбэртэй бие бөгөөд шилэнцэр биеийн өмнө талд солонговчийн ар талд оршино.
Нүдны аяга Нүдны аяган дотор алим байрлах ба урьд талаасаа зовхиор бусад талаасааа ясан ханаар хашигдана. Нүдны аяга гавлын ясны өмнөд нүүрний ясны дээд хэсэгт оршино. Нүдны аяга буюу ухархайн дээд ханыг үүсгэхэд духны яс суурь ясны бага далавч, доод ханыг дээд эрүү тагнайн ясны хэсэг, дотор ханыг бүрэлдэхүүнд дотор ханыг бүрэлдүүлэхэд нулимсны яс суурь ясны өмнөд хэсэг ба самалдаг ясны цаасан яс тус тус оролцоно.
Нүдны хөдөлгүүр булчин Нүдны аяганд байрлах найман булчингаас зургаа нь алимны хөдөлгүүр булчин бөгөөд эдгээрээс гадна дээд зовхи өргүүр мөн ухархайн булчин тус бүр байна. Нүдны алимны зургаан хос булчингын дөрөв нь дээд доод гадна дотно талд орших шулуун булчин хоёр нь дээд доод ташуу булчингууд байна. Нүдны хөдөлгүүр булчингийн хоорондуур харааны мэдрүүл нүдний артери нүд хөдөлгөдөг ба гадгашлуулдаг мэдрүүлүүд явна. Нүдны алимны шулуун булчингийн байрлал бэхэлгээнээс нүдний хөдөлгөөнөөс чиглэл хамаарах бөгөөд үүнд гадар дотор шулуун булчингууд нүдийг бүрэн дотогш буюу гадгаш эргүүлэх хөдөлгөөн үйлдэх ба харин дээд ба доод шулуун булчингуудийн үзүүр нь эврэвчийн гол меридианыг гүйцэд голлохгүй учраас нүдийг дээш доош нь эргүүлэхийн зэрэгцээ дотгошлуулах хөдөлгөөн үйлдэнэ. Дээд ташуу булчин нь нүдийг доош гадагш эргүүлж, доод ташуу булчин нь нүдийг дээш гадагш эргүүлнэ. Иймээс нүдний гадна зургаан булчинг үйл зүйн хувьд гадагшлуулдаг, дотогшлуулдаг, өргүүр дээшлүүлдаг, өргүүр доошлуулдаг гэсэн дөрвөн бүлэгт ангилдаг байдаг.
Зовхины анатоми ба физилоги Зовхи бол нүдийг халхлан гаднын нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй бөгөөд зовхины ирмэх хөдөлгөөнөөр ялгарсан нулимсыг гадаргуугаар жигд тарааж хатах хуурайшихаас хамгаална. Зовхины арьс зөөлөн өөхлөг давхарага бараг үгүй булчинтайгаа сэвсгэр холбох эдээр нийлсэн байдаг . Иймээс хаван цус агаар цугларан хурахад амархан мөн атриа үрчлээ эрт үүсэх боломжтой. Зовхины цагираг булчин нь зовхи ба ухархайн хэсэгт хуваагдах бөгөөд ухархайн дотор хэсэг нулмисны ясны төвгөр зовхины дотор уулзвараас эхлэн хоёр нум хэлбэрээр үргэлжлэн гадна уулзварт бэхлэгдэнэ. Зовхины ирмэгээр сормуусны хооронд орших цагираг булчингийн хэсгийг Риоланы булчин гэж нэрлэх ба энэ булчингийн агшилтаар мөгөөрсөн дахь тослогийн булчингийн нөгөө хэсэг нь нулмисны уутыг хүрээлэн нулмис дамжуулах ихээхэн үүрэг гүйцэтгэнэ.
Нүдны салст Нүдны салст гэх салст зовхины дотор гадаргууг хучин хатуувчид хүрч эврэвчийн хөвөөгөөр төгсөнө. Иймд салстыг зовхи буюу мөгөөрсний салст, шилжих нугалааны хэсгийг салст, нүдний алимны салст гэсэн гурван хэсэгт хуваана . Салст нь нүд ба зовхины хооронд нарийн завсар бүхий салстийн хүүдийг үүсгэнэ. Зовхины салстийн хучуур нь олон үет бортого хэлбэрийн эсүүдээс тогтсон байснаа нүдны алиманд хүрч ирэхээрээ олон үет хавтгай эс болж хувирна. Хучуур эдэн бүрхэвчийн доод талаар сэвсгэр холбох эд орших учраас салст нь хөдөлгөөнт байдлаар бэхлэгдсэн байна. Салст нь хундганцар эс агуулсан бортгон хучууртай бөгөөд нүдийг чийглэх салслаг шингэнийг ялгаруулна. Үүнээс гадна дээд зовхины шилжих нугалааны дотор нулимас ялгаруулдаг олон тооны тархмал булчирхайнууд байрлана.
Нулимасны эрхтний бүтэц ба физиологи Нулимасны эрхтэн нь нулимас боловсруулах ба дамжуулах гэсэн хоёр үндсэн хэсгээс тогтсон байдаг. Нулмис боловсруулах хэсэгт нулимасны булчирхай ба салст дотор орших нэмэлт булчирхайнууд дамжуулах хэсэгт нь нулимасны цэг сувгууд, уут болон хамар руу орох суваг хамаарна. Нулимасны булчирхай нь ухархайн хэсэг зовхины хэсгээс тогтох бөгөөд цорго хэлбэрийн булчирхайнуудаас бүрэлдэнэ.
Category: Мэдээлэл | Views: 2611 | Added by: BreeZy | Tags: нүд | Rating: 2.0/1
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: