04.08.39
Мобикомын илүү мөнгө хураадгаа хүлээн зөвшөөрсөн бичиг ил боллоо

ШӨХТГ-т "Мобиком” компанийн дараа төлбөрт хэрэглэгчид хэрэглээнээсээ илүү төлбөр төлж байгаа тухай гомдлууд удаа дараа гарсан учир тус агентлагийн дэд дарга А.Ариунболдын удирдамжийн дагуу Үүрэн холбооны оператор компаниудад хийсэн хяналт шалгалтыг хийж эхлээд байгаа тухай өчигдөр мэдээлсэн.

Уг иргэдийн гомдлыг шалгаж үзэхэд тус зөрчил тогтоогдсон ба Мобиком компани ч алдаа гаргасанаа хүлээн зөвшөөрч тус газарт албан бичиг явуулан, иргэдийн гомдлыг барагдуулах болсноо уламжилсан. Одоогоор хяналт шалгалт үргэлжилж байна.

 

Category: Мэдээлэл | Views: 495 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: