04.36.50
Машин шатаж, дотор нь байсан хүн нас баржээ
Хан-Уул дүүргийн тавдугаар хороо, Яармагийн урд зам дээр машин шатаж байна гэсэн дуудлага 02:47 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Аврах, гал унтраах 14 дүгээр ангийн тасгийг гаргахад Тоёото хинта загварын суудлын автомашин осолдон шатаж байсныг унтраажээ. Ослын улмаас машин дотор байсан нэр хаяг нь тодорхой бус 45 орчим насны эрэгтэй нас барсан байна.

Category: Мэдээлэл | Views: 578 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: