03.40.24
Хятадад агаарын бохирдлын улмаас 11 сая хүн гэртээ бүгжээ
Хятадад хүйтэрч эхэлж байгаатай холбогдуулан дулааны шугамуудыг ажиллуулж эхэлснээр агаарын бохирдол үүсэхэд нөлөөлсөн гэнэ. Утаа 24 цагийн турш арилахгүй гэж үзэж байгаа учраас тус улсын агаарын чанарын албаас онцгой арга хэмжээ авахыг эрх баригчдад сануулсаар байгаа юм. Хятадын Засгийн Газар агаарын бохирдлыг бууруулах гурван жилийн төлөвлөгөө батлаад хэрэгжүүлж байгаа ч үр дү нь төдийлөн харагдахгүй байна. Өнгөрсөн долоо хоногт Бээжин хотод агаарын бохирдлыг сануулсан дохиоллын системийг үйлдвэр, үйлчилгээний газруудад байрлуулжээ.
Category: Мэдээлэл | Views: 476 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: