07.34.44
Хэрэгтэн барьсан оюутныг шагнажээ
ХААИС-ийн III дамжааны оюутан Б.Ёндонжамц өнгөрсөн есдүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хичээлээ тараад харьж явсан 13 настай охины гар утсыг булааж зугтсан хоёр гэмт хэрэгтний араас гүйн саатуулж, тэднийг дүүргийн цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгсөн байна.
 
Тухайн этгээдийг шалгахад хэрэг үйлдсэн хоёр залуу ШУТИС-ийн I дамжааны оюутнууд байсан бөгөөд өмнө нь 17 настай оюутан охины гар утсыг булаан зугтсан үйлдлээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан болохыг тогтоосон байна.
 
Ийнхүү гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэхэд авхаалж самбаа, эр зориг гарган, иргэний үүргээ нэр төртэйгөөр биелүүлснийг нь үнэлэн Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргалын тушаалаар оюутан Б.Ёндонжамцыг баярын бичиг, мөнгөн шагналаар шагнасныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дэд дарга, цагдаагийн дэд хурандаа В.Отгонбаяр ХААИС-д очиж оюутан залуус, хамт олных нь өмнө гардуулан өглөө.
 
Тиймээс иргэнийхээ үүргээ биелүүлэн цагдаагийн албаны ажилд сайн дурын туслалцаа үзүүлэн гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох үйл ажиллагаанд оролцож байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Category: Мэдээлэл | Views: 501 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: