Home » 2013 » 10-р сар » 24 » Гишүүнийг ”алах” дөхсөн төмөр эрх мэдэлтнүүдэд цочроо өгөх болов уу
04.15.11
Гишүүнийг ”алах” дөхсөн төмөр эрх мэдэлтнүүдэд цочроо өгөх болов уу

Өнөө өглөө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын толгой дээр барилгын төмөр унах шахжээ. Эрхэм гишүүн төрийн ордны зүүн талд буюу Хүмүүнлэгийн ухааны сургуулийн дэргэдүүр явж байтал гэнэт дээрээс барилгын төмөр унасан байна. Азаар Ё.Отгонбаяр гишүүнээс гуравхан алхмын цаана газардсан гэнэ тэр төмөр.

Сүүлийн үед барилгын аюулгүй ажиллагааны дүрэм тэр бүр мөрдөгдөхгүй, үүнээс улбаалаад эрдэнэт хүний амь насанд хүрэх, эд материалын хохирол учруулах нь энүүхэнд хаяа хатавчны асуудал болоод байна. Зам дээр зорчих хэсгээр явж байсан автобусны дээрээс барилгын төмөр унаж золоор хүний амь нас эрсдээгүй. За тэгээд Тэнгисийн хажуугийн барилгын хэрэг, Б.Есүгэн охины хэрэг, байс гээд л барилгаас хүн унаж амь насаа алдлаа гэх. Барилгын компаний хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж гарсан гэм хорыг нэрлээд дуусахгүй л дээ. Зөрчил дутагдал гаргалаа гээд дорвитой арга хэмжээ авчихсан юм байхгүй, хэдэн халтар төгрөгөөр торгоод, үйл ажиллагааг нь хэсэгхэн хугацаанд зогсоогоод л гүйцээ. Хөөрхий "бурхан болсон” хүний хохь болоод өнгөрч байх шиг.

Барилга барьж байгаа, тэр дундаа хөл хөдөлгөөн ихтэй газар үйл ажиллагаагаа явуулж буй барилгын компаниудад "төмөр нударга”-аар сануулга өгөхгүй бол горьгүй нь гэдгийг өнөө өглөө "осолдох” дөхсөн эрхэм гишүүн маань бие сэтгэлээрээ мэдэрч цааш нь "нэг юм” дуулгах байгаа.

Category: Мэдээлэл | Views: 285 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: