03.29.39
Far Away - Минийх биш Lyrics



Far Away - Минийх биш

Хээрийн тансагхан цэцэг минь чи
Сэвтэж гундаагүй итгэл минь чи
Минийх болоогүй тэр л нэгэн бүсгүй
Мөнхөд би чамайг гэнэ

Өөрийн бүсгүйг танилцуулая тэр энгийн дур булаам
Нэг л зүйл болохгүй бол маш түргэн уурлана
Амнаас минь хараал гарахад тэр л ганцхан үзэн ядна
Чиний нойтон уруулгүй миний ам хатна
Цаг хугацаа өнгөрхөд бие биедээ дэндүү уусаж
Нэг л мэдхэд энэ хайр цэг тавин эндээ дуусаж
Ганц л хүн хэрэгтэй тиймээ чи л хэрэгтэй
Инээд баясал надад өгөх чи л тийм эмэгтэй
Одоо бодход энэ хайрыг чи л надад өгчээ
Оройтсон чамд хэлэх хайрын үг минь төгсжээ
Хамт байхдаа хэнээс ч илүү аз жаргалаар дүүрэн
Харанхуй шөнөөр орондоо чамайг л үгүйлнэ
Мэдээж чиний зөв ганцхан миний буруу
Ганцхан чамайг хайрлана гэсэн итгэл ингээд нурав
Одоохондоо би чамаас өөр хүнгүй
Орь ганцаар явна гэсэн бодол надад үгүй

Хээрийн тансагхан цэцэг минь чи
Сэвтэж гундаагүй итгэл минь чи
Минийх болоогүй тэр л нэгэн бүсгүй
Мөнхөд би чамайг гэнэ
Гал шиг халуунаар төөнөж
Ганц байх миний л энэ ертөнцөд
Чи л хэрэгтэй чи л хэрэгтэй
Минийх болоогүй тийм нэгэн эмэгтэй

Гарыг чинь одоо тавья ганц байсан миний хайр юм
Аваад яв миний хайрыг аз жаргалтай чи байхыг
Асуусан ч бүү хариул ард чинь ганц би
Авч суугаагүй ч гэлээ эргэж чи харах вий
Ганцаараа гараад явсан замдаа чи минь даарах вий
Үйлдлээрээ гомдоодог байж үүнийгээ анзаарсангүй
Магадгүй эргээд ирнэ маргаашийг би хүлээнэ
Мандах нартай хамт хаалганы зүг би ширтэнэ
Харамсалтай нь яг одоо чи минь миний дэргэд алга
Хажуудаа тэврэх хүнгүй түүний минь дэр нь алга
Өчигдөрхөн чи минийх одоо бол өөр хүнийх
Жоохон жаргал үлдээгээгүй аваад явсан бүгд түүнийх
Ганцаардлаас айна ганц түүнийг л хайна
Ганц байсан зүрх сэтгэл тиймээ түүнийх л байж
Нүдрүү чинь эргээд хархад инээсэн чи хуурамчаар
Хэзээд бүү тогло эр хүний нулимсаар

Цагаан царайнд таарсан нүд нүдэнд дулаан чиний царай
Ялдам сайхан хоолойгоороо миний хайрыг татсан бүсгүй
Инээхэд гардаг хацар дээрхи хонхорхой
Минийх биш тэр л бүсгүй сэтгэлийг минь эзэмдсэн
Мянгад ганц тохиох тэр л миний эзэнтэн
Түүнийг минь харааж зүхэж буруутгах бас хэрэггүй
Түүний минь орон зайг хэн ч нөхөж чадахгүй
Түүнээс минь өөр намайг хэн ч хайрлах эрхгүй

Category: Дуу Хөгжим | Views: 791 | Added by: DreaM | Rating: 5.0/1
Total comments: 1
huuuuuu


Имя *:
Email:
Код *: