04.49.59
”Энх цагийн бүтээн байгуулалт-Улаанбаатар”

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан "Энх цагийн бүтээн байгуулалт-Улаанбаатар" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Улаанбаатар хотын музейд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Батлан хамгаалахын төв архив, Улаанбаатар хотын музей хамтран зохион байгуулж байгаа ажээ. Ирэх сарын 15-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болох үзэсгэлэнд 1945-1965 оны Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, барилгажилттай холбоотой 60 гаруй гэрэл зургийг дэлгэсэн байв. 1945-1950-аад онд Улаанбаатар хотын төвийн зүүн хэсэгт Улсын төв театрын барилга, түүнээс урагш, Гадаад яамны байшин, Төв поликлиник, зүүн талаар нь Нэгдүгээр амаржих газар, төв талбайн баруун өмнө хэсэгт Улсын нийтийн номын сан, Элдэв-Очирын нэрэмжит кинотеатр/ одоогийн Хөрөнгийн бирж/, Алтай зочид буудал /одоогийн Засаг даргын тамгын газар/, хоймортоо Засгийн газрын ордныг барьжээ. Улаанбаатар хотын төвийн хэсгийн анхны эдгээр байрилгыг барихад олзлогдсон япон цэргүүдийг оролцуулсан байна. Мөн энэхүү бүтээн байгуулалтад Монгол улсын барилгын цэрэг оролцож, Мах комбинат, хивс, гутал, савангийн үйлдвэрийг зэрэг олон арван байгууламжийг барьсан байна.
Category: Мэдээлэл | Views: 591 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: