03.57.11
Бие засах газар амьдардаг хятад гэр бүл

Хятадын иргэн, 32 настай Чэн Линчюнь гэр бүлийн хамтаар Шэньян хотын нэгэн зочид буудлын 00 өрөөнд амьдраад зургаан жилийн нүүрийг үзэж байна. Анх 1999 онд Чэн 20 настайдаа Хэйлунцян мужид орших уул уурхайн сургуульд сурахаар Фумин тосгоноос ирж байжээ. Гэвч аав, ээж нь сургалтынх нь жилийн төлбөр болох 5000 юань буюу 794 долларыг төлж дийлэхгүй байжээ.

Ингээд сургуулиа төгсч чадаагүй Чэн ажил олж хийхээр Шэньян мужийг халаасандаа 50 юаньтайгаар зорьж байжээ. Тэрээр 2006 онд гэрлэсэн бөгөөд тэр үеэс залуу гэр бүлд орон байрны асуудал гэж томоохон бэрхшээл тулгарсан байна. Том хотод ажил олдох нь элбэг ч жирийн байр битгий хэл хажуу өрөө түрээслэхэд асар өндөр үнэтэй ажээ.

Гудамжинд хоног төөрүүлж байсан тэдэнд танил нь нэгэн зочид буудалд өмнө нь зориулалтаар нь ашиглаж байгаагүй эрэгтэйчүүдийн бие засах өрөө байдаг талаар дуулгаад түрээслэх талаар ярилцахыг зөвлөжээ. Ингээд тэд зочид буудалд нүүн ирж, эрэгтэйчүүдийн жорлонд амьдрах болсон байна. Тэдний шинэ байр 20 орчим мкв тул цөөн ам бүлд элбэг хүрэлцэхээр зай аж. Өнгөрсөн жил тэднийх бүл нэмж, хүүтэй болсон.

Хосууд хүүдээ азтай гэсэн утгатай Чэн Дэи гэдэг нэр өгсөн бөгөөд аав, ээжээсээ илүү амьдралдаа азтай, амжилттай байгаасай гэж билэгшээсэн байна. Мөн тэд хурим хийх чадалгүй ч уламжлалт улаан өнгөтэй хуримын хувцас өмсөн патиараа татуулсан гэнэ. Улаан өнгө нь эд баялаг, элбэг хангалуун байдлын илэрхийлэл ажээ. Чэн гутал засч, түлхүүр хийж, гудамжаар ява хүмүүсийн гутлыг цэвэрлэж мөнгө олдог.

Түүний ажлын байр амьдардаг зочид буудлынх нь ойролцоо байдаг ажээ. Чэний ажилдаа үнэнч, хүмүүст тусархуу сэтгэлээр ханддаг чанар нь байнгын үйлчлүүлэгч олонтой болоход нөлөөлсөн гэнэ. Заримдаа талархсан үйлчлүүлэгчид нь түүнд илүү мөнгө төлөх тохиолдол ч байдаг ажээ. Сонирхуулахад тэрээр сардаа 2000 гаруй юань буюу 320 орчим доллар олдог нь Хятадын үйлдвэрийн ажилчдын дундаж цалинтай тэнцэх хэмжээний ажээ.

Category: Сонин Хачин | Views: 538 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: