08.16.55
“Anonymous”-ийн хакерүүд анхааруулга явуулжээ
Олон улсын хакеруудын "Anonymous” бүлгийн төлөө­лөгчид Америкийн Миссури мужийн Мэривилл хотод өнгөрсөн жил гарсан охидыг хүчир­хийлсэн хэрэг дээр арга хэмжээ авна гэсэн анхааруулгыг "YouTube” сайт дээр байрлуулжээ.
Өнгөрсөн жилийн нэгдүгээр сард Мэривилл хотод оршин суудаг 12, 13 настай хоёр охиныг ахлах ангийн бүлэг сурагчид хүчирхийлсэн хэрэг гарсан аж. Хүчирхийлэл үйлдсэн гэх залуучууд нь тус хотын нөлөө бүхий албан тушаалтнуудын хүүхдүүд байсан тул хэргийг хаасан нь "Anonymous” бүлгийн хакеруудын бухимдлыг ихээр хүргэсэн байна. Хохирогч охидын ар гэрийг элдвээр сүрдүүлж, нэгнийх нь байрыг шатаасан атал хотын цагдаа нар ямар нэг арга хэмжээ авахаас татгалзсан байна. Хакерууд эрх баригчдын эсрэг яг ямар арга хэмжээ авах тухай дурдаагүй ч хотын нэртэй хүмүүсийн сайтыг эвдлэх, нууц мэдээллийг нь олонд ил болгох арга хэрэглэх байх гэж таамаглаж байгаа. "YouTube” сайт дээр хакеруудын мэдэгдлийг дэмжиж байгаа гэдгээ сая гаруй америкчууд мэдэгдээд байгаа аж.

Илүү ихийг нүүр хуудаснаас

Category: Сонин Хачин | Views: 538 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: