01.34.38
“ШИНЭ ҮЕ”-ИЙН ЗАЛУУСЫГ РОК ПОПЫНХОН ДЭМЖИНЭ

  • Амьдаар дуулж, хөгжимдөх дуртай дуучин, хөгжим сонирхогч залуусаа дэмжин хүсэл мөрөөдөлд нь хүргэх, хөгжмийн ертөнцөд хамгийн ихээр үгүйлэгдэж байгаа амьд хөгжим, амьд дуу хоолой ямар чухал, ач холбогдолтой болохыг залуучуудад мэдрүүлэх зорилготойгоор "The Mongolian Live Sessions-2” буюу  "Шинэ үе” эхэлсэн билээ.
 
"Prosound" студийн продюсер Рагу санаачилсан энэхүү төсөлд  өөрийгөө нээх чин хүсэл эрмэлзэлтэй 12-25 насны оролцогчид аль хэдийн бичлэгээ ирүүлсэн байгаа бөгөөд энэ сарын 5-аас SBN телевизээр гарч эхлэх юм.

"Номин констракшн” групп, Unitel групп, "Turkish Airlines”, болон SBN телевизтэй хамтран хэрэгжүүлэх  "Шинэ үе” шоу-ны  шилдэг 14 оролцогчийг  Нью- Йоркийн "Guitar Center”-ийн хамгийн шилдэг брэндийн хөгжмийн зэмсэгүүд, микрофон хүлээж байгааг дуулгахад байна.
 
"Шинэ үе” Төслийг дэмжиж хамтран ажиллаж байгаа рок, попын шилдгүүдийн төлөөлөл болсон уран бүтээлчид болох   Төрийн соёрхолт дуучин Д.Болд, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Б.Дашдондог, Гитарчин Д.Өлзий-Орших, Продюссер Б.Наранзун, ОХУ-ын Буриад Улсын Ардын жүжигчин Б.Амархүү, дуучин Ч.Цэлмүүн, дуучин Л.Насанбуян,  Repper Gee, Rokit bay, "Бид дөрөв” хамтлаг, "Anemone” хамтлагууд "Шинэ Үе” төслийг дэмжиж  хамтран ажиллаж буйгаа илэрхийлсэн болон өөр бусад сохирхолтой  яриа өрнүүлсэн бичлэг тун удахгүй танд хүрэх болно. Хэн юу гэж хэлснийг сонсохыг хүсвэл "Шинэ үе" төсөлтэй хамт байгаарай залуусаа. 

 


Category: Мэдээлэл | Views: 620 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: