05.35.15
“АЯСЫН САЛХИ” ӨНӨӨДӨР СҮНСНҮҮДТЭЙ ХАМТ ТОГЛОЛТОО ХИЙНЭ

Монголын рок хөгжмийн ертөнцөд "death metal” урсгалаар дуулж, хөл тавьсан хамтлаг бол "Аясын салхи”. Социалист нийгмийн хаагдмал орчинд ч тэд уран бүтээлээ туурвисаар өнөө цагтай золгосон бөгөөд Монголын ирээдүйн метал хөгжмийн анхны үүд хаалгыг нээж өгсөн хэмээн тэднийг "Монголын метал рокын загалмайлсан эцэг” хэмээн өргөмжилдөг.

"Саран доорх авсан хот” нэртэй анхны цомгоо хэвлүүлсний дараахан  хамтлагийн дуучин Andy буюу Д.Энхтэгш амьдрал, уран бүтээлийнхээ тухай өгүүлсэн "Амьд салхины домог” номоо өнгөрсөн долдугаар сард хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон байна.

 Тэр бүр тоглолтоо хийгээд байдаггүй тус хамтлагийнхан энэ удаад "Halloween” буюу сүнсний баярыг тохиолдуулан өнөөдөр "UB Palace”-ын "Royal” танхимд 20.00 цагт "death metal” –аар залуустайгаа хамт доргиох нь ээ. Энэхүү тоглолтонд  "Булсара”, "Нисванис”, "Рropeths”, "Хос сүх”, "Silent scream” хамтлагууд оролцон сүнснүүдийг цэнгээх нь ээ.

Тоглолтын тасалбар 10.000 төгрөг бөгөөд HI-FI mega store болон UB PLACE - ийн кассаар худалдаалагдаж байгаа аж.

Category: Сонин Хачин | Views: 518 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: