04.56.54
”Хятадын хос” хүүхдүүдээ зарж үнэтэй зүйлс худалдан авдаг байжээ

Шанхайн нэгэн хос үнэтэй компьютер, утас, гутал хувцас худалдаж авахын тулд хүүхдүүдээ зарсан хэрэг гарсан байна. Шанхайн цагдаа нар өдгөө 30 орчим насны Тен, Зан нарыг дөнгөж төрсөн охиноо худалдах зар тавьсан байсныг олж мэдсэнээс хойш эрэн сурвалжилж эхэлсний эцэст олж баривчилсан байна. Ингээд тэд сүүлийн хэдэн жилийн хугацаанд гурван хүүхдээ нийт 13 мянган ам.доллараар худалдсан болохоо хүлээн зөвшөөрсөн байна. Тодруулбал, анхны хүүхдээ 2008, дараагийнхыг нь 2011 онд, сүүлийн хүүхдээ энэ жил худалджээ. Цагдаа нар хамгийн сүүлд худалдагдсан охиныг олсон бөгөөд одоо нөгөө хоёрыг нь хайж олохоор ажиллаж байгаа аж. Хөршүүдийнх нь ярьснаар, тэд зургаа болон есөн настай хүү, охин хоёртой, түүнээсээ хойш эхнэр нь хэд хэдэн удаа бие давхар болсон ч нэмж хүүхэдтэй болдоггүй байжээ. Байцаалтын үр дүнд цагдаа нар тэднийг хүүхдүүдээ зарж олсон мөнгөөрөө iPhone, брэндийн гутал хувцас зэрэг тансаг хэрэглээний эд зүйлс худалдаж авдаг байсныг илрүүлсэн байна.
Category: Мэдээлэл | Views: 484 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: