08.04.29
ПРИОР ДИЗАЙНЫ ЭЭЛЖИТ ШИНЭ ТОНОГЛОЛТОЙ ТӨМӨР ХӨЛӨГ
Германы авто тюнингийн шилдэг мэргэжилтнүүд болох Приор Дизайн /Prior Design/-ыхан Мерседес-Бенз Жи-Класс Даблью 463 /Mercedes-Benz G-Class W463/ маркын машинд зориулагдсан бодикит /bodykit/-ийг бүтээжээ. Dura-Flex FRP хэмээх сайжруулсан пластикаар хийсэн урд талын буфер, арын дугуйны нэмэлт нум, хүчирхэг хөдөлгүүрийн бүрээс зэрэг нь ерөнхий болон нарийн гэсэн хоёр хувилбартайгаар бүтээгдсэн нь 12,900 болон 6900 еврогоор тус тус үнэлэгдэж байгаа юм. Дээрх бодикит нь уг машины бүх загварт таарах ба 23 инчийн дугуй нэмэн суурилуулсан нь 7900 евроны үнэтэйгээс гадна нөөц дугуйны бүрээс нь 1200 евро нэмж төлөхөд хүргэх юм байна.
Via:www.xopom.com
Category: Сонин Хачин | Views: 626 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: