00.46.09
Хайрлаж болох уу МУСК
Киноны ерөнхий агуулга:
Хөдөөнөөс сургуульд сурахаар найз охин Намуунаагаа зорин хотод ирж буй гол дүрийн охин Номин. Намуунаатай уулзахаар ажил дээр нь очоод захирал Мэндээтэй санамсаргүй мөргөлдөн үнэтэй нарны шилийг нь хагалж орхино. Ингээд өрөө төлөхийн тулд тэр газар нь ажилд орон найзтайгаа хамт ажиллах явцдаа Мэндээтэй дахин инээдтэйгээр тулгарана. Байнга уулзаж байгаа хэдий ч төрөлхийн бардам Мэндээ, угийн даруу Номин хоёр бие биедээ хайраа илчилж чадахгүй байсаар Номин үл бүтэх төрсөн ах Далайгаас болж сургуульд орохоо нэг жил хойшлуулах болж нутаг буцна. Харин Мэндээ хайртай болсоноо хэлэхээр шийдэн хөдөө гэр лүү нь зорин очиж сэтгэлээ илчилсэнээр кино төгсөнө. Мөн кинонд Мэндээгийн аавын дүрд Б. Жаргалсайхан /УГЖ/, Далайгийн дүрд Ц.Ганзориг /СТА/, буудлын тогооч Мантуугийн дүрд кино зохиолч найруулагч П.Дэлгэрбаяр нар тоглосоноор киног улам хөгжилтэй, сонирхолтой болгосон болно


Category: Кино Ертөнц | Views: 667 | Added by: MaRTiN | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: