12.05.27
Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө

Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй 113 насандаа АНУ-ын Нью-Иорк хотод таалал төгссөн тухай "Гиннесийн ном”-ын төлөөлөгч мэдээлжээ. Санчес-Бласкес энэ оны зургаадугаар сард,  Японы иргэн 116 настай Зироэмон Кимура 117 насандаа нас барсны дараа хамгийн өндөр настан эрэгтэй болсон юм. Санчес насаараа уурхайд ажиллаж байсан бөгөөд хоёр хүүхэд, 30 орчим ач, гучтай байжээ. Тэрээр өндөр насалсныхаа нууцыг өдөр бүр гадил жимс идэж, эмчийн бичиж өгсөн эмийг цаг тухайд нь ууж байсантай холбосон байдаг. Дэлхийн хамгийн өндөр настай эрэгтэй хүн нь Италийн 111 настай Артуро Ликато бол хамгийн өндөр настнаар Японы Осака хотын 115 настай Мисао Окава тооцогдож байна.

Category: Сонин Хачин | Views: 651 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: