06.29.57
ЭМШУИС-ийн шинэхэн оюутан хичээл дээрээ амиа алджээ

ЭМШУИС-ийн шинэхэн оюутан биеийн тамирын хичээл дээрээ бахардаж, амиа алдсан байна. Ийм харамсалтай явдаг өнөөдөр өглөө Хүүхдийн паркийн орчим болжээ. ЭМШУИС-ийн нэгдүгээр курсын оюутнуудад хуваарийн дагуу өнөө өглөө биеийн тамирын хичээл орсон аж.

 

Уг хичээл дээр оюутнууд сургуулиасаа гараад Хүүхдийн парк ортол гүйгээд буцаж сургууль дээрээ гүйсээр ирэх даалгавартай байжээ.


Харамсалтай нь энэ гүйлтийн хар гайгаар 17-хон настай охин бахардан унаж, улмаар зүрх нь зогссон байна. Одоогоор хэргийг дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж, багш оюутнуудаас мэдүүлэг тайлбар авахаар хавтаст хэрэг нээгдээд байгаа гэнэ.

Category: Мэдээлэл | Views: 616 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 1
Яасан мулга багш вэ ? Багшийг шоронд хий !!!! :))


Имя *:
Email:
Код *: