04.09.40
Гар утас компъютерийн баттерейний насийг хэрхэн уртасгах вэ ?
Хүмүүсийн дунд баттерей хэрэглэх янз бүрийн буруу арга дадал байдаг. Зарим нь 3-н цаг цэнэглэх ёстой. Зарим нь дүүртэл буюу 100% болтол цэнэглэх ёстой. Цэнэглээд дуусахаар нь салгахгүй бол баттерей нурдаг гээд л. Харин ухаалаг утсыг яаж цэнэглэх ёстой вэ? Сүүлийн үеийн ихэнх ухаалаг утас Lithium-ion баттерей ашигладаг. Li- ion ч гэж бичдэг. Никел баттерейнаас өөр технологи бүхий Лити гэдэг бодисоор хийгдсэн баттерей юм. Энэхүү баттерей нь ионы урсгал Эерэг талаас сөрөг талруу урсах замаар ажилладаг. Харин цэнэглэх үед эсрэг хөдөлгөөн хийдэг. Энэ зарчим нь байнга хийгдэж байх ёстой. Энэ цикл хөдөлгөөн болон темпратур хоёроос баттерейны ажиллагаа шалтгаалдаг. Баттерей хэт халуун орчинд бага цэнэг авдаг. Хэт хүйтэн орчинд цэнэгээ хурдан алддаг. Энэхүү баттерейны цэнэгийг бүрэн дуусгахаас зайлсхийх хэрэгтэй. Ойрхон хугацаанд хэсэгчлэн цэнэглэх нь Lithium баттерейнд сайн талтай. Ойр ойрхон цэнэглэлээ гээд муудахгүй. Яагаад гэхээр энэхүү баттерейнд цэнэгний санамж гэсэн ойлголт байхгүй. Үүгээрээ никел баттерейнээс ялгаатай. 30 удаагийн ойрхон цэнэглэлтийн дараа 1 удаа бүрэн дуусгаад дүүртэл нь цэнэглэх нь тохиромжтой. Li-ion баттерейг сэрүүн орчинд байлгах нь зохиомжтой. Хамгийн хор хөнөөлтэй зүйл нь хэт халуун орчин юм. Халуун газар байх нь баттерейд маш муу нөлөөтэй. Байнга залгаатай байх нь баттерейнд муугаар нөлөөлөхгүй. Яагаад гэхээр сүүлийн үед утас үйлдвэрлэгчид утсыг цэнэгээ гүйцэт авсан үед автоматаар цэнэглэх процессийг зогсоодог. Үүний дараа утасны цэнэг эргэн унасаар 80-90%-д хүрэх үед дахин цэнэглэж эхэлдэг. Notebook ч бас мөн адил li-ion баттерейтэй байдаг. Ихэнх notebook нэг жилийн дараагаас эхлээд баттерей нь цэнэг сайн барихаа байж эхэлдэг. Ихэнх хүмүүс notebook-ээ байнгын тогонд залгаатай ашигладаг. Мэдээж энэ үед notebook тодорхой хэмжээгээр халж байдаг. Энэ халалтаас үүдэн баттерей муудаж байдаг. Хэрэв та байнгын тогонд залгаж байгаа бол баттерейгаа компьютернаасаа салгаад авчих хэрэгтэй. Эцэст нь дүгнэж хэлэхэд баттерейгаа бүрэн дуусгахгүйгээр цэнэглэх ёстой, байнга залгаатай байлаа гээд нурахгүй, дуусаагүй байхад нь ойр ойрхон цэнэглэлээ гээд муудахгүй яагаад гэхээр никел баттерей биш лити гэдэг бодисоор хийгдсэн орчин үеийн баттерей юм. Share hiigeerei
Category: Гар Утсанд | Views: 907 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: