13.17.50
Цагдаа болон Монгол иргэдийг Хятадууд барьцаалан ална гэж айлгав
- Хятад ажилчид машиныг бүслэн үүр цайтал ийн зогсчээ -
Баян-Өлгийд барьцаалагдсан иргэд дунд 2 цагдаа, 3 монгол иргэн байсан нь нэгэнтээ тогтоогдсон. Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар тус Толбо суманд засагдаж байгаа замаар иргэд төдийгүй аймгийн холбогдох албаныхан байнга зорчдог төдийгүй тухайн замаар явахыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байдаггүй аж. Мөн барьцаалагдсан 2 цагдаа нэг хэлмэрч, хохирогч Д нарын 5 хүнийг алахаар заналхийлж бүтэн 15 цаг машинаас буулгалгүй хүрз, зээтүү, сүх барин бүсэлсэн ажээ. Хэрэг явдлын үнэн бодит байдлын талаар тухайн хэрэгт хохирсон Баян-Өлгий аймгийн Өлгий хотын иргэн Х.Д нь утсаар ийн мэдээлж байна. Тэрээр "миний хохирох яах вэ? Хамгийн гол нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр Монголын төрийн цагдааг, монголын иргэнийг барьцаалж байгаа энэ харийн ажилчид чинь хэт давраад байгаа юм” гэдгийг бодит жишээгээр нь Монголчууд минь мэдээсэй гэж хүсэж байгаагаа хэлсэн юм. Мөн энэ явдлын дараагаар цагдаагийн бэлэн байдал зарлаж одоо болтол 8 цагдаа тус замын компанийг харуул хамгаалалтанд аваад байгаа сураг ч байна. Замын ажил хийж байсан Хятадын компанид 170 гаруй хятад, 70 шахам Монгол ажилладаг тухай тоо байгаа бөгөөд хэргийн дараа Хятад ажилчид Монгол жолооч нарыг дарамталж зодоон цохион дээрээ тулсан юм байна. Харин энэхүү хэрэг тусдаа эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа аж.  
-    Юуны учир энэ хэрэг гарах болсон юм бэ?
-    Тэр өдөр буюу өнгөрсөн бямба гарагийн орой 18 цаг 40 минутын орчим миний бие өөрийн эхнэр 2 хүүхдийн хамт тухайн замаар явж байсан. Миний урд явж байсан Камаз маркийн машин эхлээд түр зогссон. Ямар ч зөрж өнгөрөх боломж байхгүй учир зогссон. Тэгтэл гэнэтхэн тэр Камаз ухарч ирээд миний машины купер дээр гарч зогссон. Энэ талаар хэлтэл "Цагдаа энэ тэр гээд яах вэ. Манай кэмп рүү очье. Тэгээд хохирол болох 2 сая 500 мянгыг өгөөд тохирьё гэсэн. Тэгээд цагдаад мэдэгдчихээд кэмп рүү нь дагаад очсон. Харин тэгтэл захирал нь гээд нэг хятад юун мөнгө яасан ийсэн гээд халгаагаагүй. Эхнэр бид 2 ч за за ерөөсөө цагдаагаа хүлээе гээд би Толбо руу ярьж ах дүү нартаа хэлсэн. Эхнэрээ өөрийнхөө машинтай хамт цагдаагийнхантай 
-    Жолооч нь ямар хүн байсан юм бэ?
-    Хятад хүн байсан. 30 орчим насны хятад залуу. Ямар ч бичиг баримтгүй, жолооны үнэмлэх ч үгүй гэдэг нь ч илэрсэн гэсэн.
-    Мэдээж гэр бүлд тань хэцүүхэн л байсан байх?
-    Манай эхнэр жаахан хүүхэд хоёр бүр сандарсан. Мэдээж том хүнд даацын машин тэр тусмаа дугуй нь л гэрэх бараг миний машины өндөртэй юм ирээд купер дээр гараад зогсчихоор хэн ч айж сандарна. Би ч дотроо ингээд л гэж бодож байсан шүү. Эхнэр хүүхдүүд мань цочролоос сайн гарч чадахгүй л байна 
-    Ослын газраас мөр буруулах гэсэн арга гэж ойлгож болох уу?
-    Яг тийм. Тэгээд юу болсон бэ гэхээр би эхнэр хүүхдээ гэр лүү нь өөр машинаар явуулчихаад Толбо сумын хэсгийн төлөөлөгч А, аймгийн замын цагдаагийн М нар хэлмэрч бас манай найзын хамт ирсэн. Бид захиралтай нь уулзтал "Надад хамаагүй” гээд хавьтуулаагүй. Тэгэхээр нь манай хоёр цагдаа "За тэгвэл осол гаргасан жолоочийг баривчлана” гээд хөдөлтөл 70 гаруй хятад 4 том хүнд даацын "Хово” маркийн машин, 2 жийптэй бүсэлсэн. 
-    Яг хэдэн цагийн үед юм?
-    Шөнийн 00 цаг дөхөж байсан. 
-    Тэгээд яг хэдий үед суллагдсан юм бэ?
-    Маргааш нь өдрийн 15 цагийн үед. 
-    Хоол унд, ус шингэн гээд дутагдах зүйл байсан л байх?
-    Өглөө уух зүйл ч үгүй байсан. Өчигдөр оройн 18 цагаас хойш юу ч идээгүй байсан. Бүр гарч бие засах ч боломжгүй хятадууд машин бүслээд зогсчихсон. Утсаар ярихаар цонхон дээр ирж шулганалдаад хүрз зээтүүгээрээ сүрдүүлж байсан.
-    Машинаас буух боломж байгаагүй хэрэг үү?
-    Юун машинаас буух. Танай Монгол цагдаад биднийг хорих байр сав ч байхгүй, ачих фургон ч байхгүй. Та нарыг алаад газар энэ замын даланд булчихсан байхад хэн ч олохгүй гээд салаавч өгч байсан. Харин өглөө 10 цагийн үед би эгч рүүгээ ярьж эгч, хүргэн ах хоёр маань хоол авчирч өгсөн.
-    Гаднаас бол юм оруулсан хэрэг үү?
-    Биднийг машинаас буулгахгүй. Харин өлсөж үхнэ гэж айсан уу яасан хоол унд өгүүлсэн. 
-    Яг ямар машинтай барьцаалагдсан юм бэ?
-    Миний машиныг хэргийн нотлох баримт гээд цагдаагийнхан хашаанд хийчихсэн. Бид манай ахын Ландтай очсон байсан. 
-    Хэдэн хүн дотор нь байсан бэ? 
-    Цагдаагийн хоёр ажилтан, хэлмэрч, би тэгээд манай найз 5 уулаа байсан.
-    Суллагдахад чинь ямар нэгэн уучлалт гуйсан буруугаа хүлээсэн зүйл хэлэв үү?
-    Үгүй ёстой нохой хуцахын чинээ ч тоогоогүй. Биднийг цагдаагийнхан, аймгийн засаг дарга гээд хүмүүс яриа хэлцэл хийж сулласан л гэсэн. Өөр мэдээлэл алга. Харин биднийг явсаны дараа газар шороо зам засварын ажил хийж байсан хятад ажилчид Монгол жолооч нарыгаа сөргөөж бөөн зодоон болсон гэсэн
Баян –Өлгий ч гэлтгүй хятад ажилчдын даварсан асуудал хэрээс хэтэрлээ. Өнөөдөр Монгол төрийн цагдааг доромжилж алахыг ил тод мэдэгдэж байгаа юм чинь маргааш цагдаагийн хэсгийг нь бүслээд бөмбөгдөөд дэлбэлэхэд Монголд байгаа бичиг баримтгүй мянга мянган хятад ийнхүү "мэдэгдэж” байгаа юм биш үү. 

Энэ машинд цагдаагийн 2 ажилтан, нэг монгол хэлмэрч, хохирогч найзынхаа хамт 15 цаг болсон


Машиныг бүслэсэн Хово машинууд хэргийн газраас буцаж байгаа нь 



Хятад ажилчид ээлж дараалан машиныг 15 цаг сатуулсан
Мэдээлэл Авсан : Үнэн.мн
Category: Мэдээлэл | Views: 803 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: