02.25.07
Noname - Хөвгүүд Том Болоогүй

хөвгүүд том болоогүй

Харанхуй шөнөөр халамцуу бодсон бодлоо нэг сайн цэгцлээтий
Хэлэх юм байна анд минь хоолойгоо засаад нүдээ эгцлээтий
Чи бол анд хамгийн гэж маяг хадаагүй пайз
Чи бол хараал идсэн хамгийн сайн найз хамгийн том тайз
Миний шантралыг хуваалцаж миний баярлахыг үзээ биз
Хүмүүс новш болон хувирхад чи ганцаараа хэлсэн азаа үз
Амьдрал ийм л байдаг пацаанаа гээд инээсэн чигээрээ
Анхааралтай байх ёстойг сургасан цөөхөн үнэн үгээрээ
Заримдаа чи дайсан болж заримдаа чи болно хуурамч
Заримдаа миний гэр чиний хоргодох байр нэгэн оромж
Заримдаа пизда минь гээд зодолдох мөчүүд зөндөө ч гэлээ
Заримдаагаас илүүтэй сайхан үеүүд өнгрөөж билээ
Алив хамт уйлаатхаач аяга тагшаа бариад 
Гитар хөгжимтэйгээ уйлаад сайхан дуулаатхаач
Намайг чиний дэргэд байгаа цагт юунд ч битгий яар
Намайг чиний ард байгаа цагт эргэж битгий хар

Чи бол найз
Чи бол Хараал идсэн хамгийн сайн найз хамгийн том тайз
Чи бол анд 
Хэн нэгэнд хэлбэр гаргаж сураагүй хэтэрхий багын анд минь чи
Ч
Чихэр шиг нөхөрлөлөө жиргэх мэт өгүүлий
жингэнэсэн инээдийг уулзаад нэг нөхүүлий
найз нөхөд бол яг үнэндээ цөөхүүлээ
зөн совингоороо санадаггүй найз гэж үгүйдээ
муу нөхөр чинь яг хэвээрээ хир хортой бодлоо хая түр хүлээ
мөн мартаагүй мангар бацаан байсан бид бүгдээрээ
хорвоод бид нэг нэгнээрээ дутдаг дэм дэмээрээ
дэггүйтэж ханасан муу гэмээрээ гэмшээд яахав сэтгэл нэмээрэй
бүү зэмлээрэй зүгээр шууд хэлчээрэй
хэрээ мэджийнүү бүгдээрээ
Гар буугаар зэвсэглээд бид тангараг тасарч мэс гаргаагүй ч 
Чиний гайхамшигт аз жаргалын төлбөр дээр бид маргаагүй
Сайн хүн болохын тулд хэн нэгэний бөгсийг долоож сургаагүй 
Дархны хүүхэдийн мөрөөдөл хэтэвчиндэх мөнгө аргаагүй
Одоо бид залуучууд дурсамжинд харин том болоогүй
Одоо бид гэр бүлтэй ч гэсэн хуучин зуршилаа ер халаагүй
Инээсэн нөхөд олшрох үед чи сайн яваагаа мэдээрэй
Хэн нь яг жинхэнэ гэдгийг зовох үедээ олно итгээрэй

дахилт

Салаа зам олширч завгүй гэдэг үг сүүлдээ үнэхээр моод болж
Санасан гэдэг үгээр учирах ёстой андууд эцэстээ од болж
Хар багадаа эхлүүлсэн анд гэдэг тоглоом надаар мад болж
Хаалганы цаана бараг тогшоод нэмэргүй найз гэдэг зүйл ад болж
Хүнээс өөр байх гэж шинэхэн мөрөөдөлдөө чи хууртаа юу
Хүчээр шийдэж болдоггүй амьдрал гэдэг зүйлийг мартаа юу
Алхам бүрт чинь тохиолдох жаргалдаа хэт их дуртай юу
Анд минь хаалга тогшоод ирнэ гэдэг бол том бартаа юу
үгүйдээ анд минь бид нэг гоё угсаа цустаймаа
дурсамж нэг хамт байна бид тэнгэр заяат агуу нууцтаймаа
дуулуулсан хам минь хар муу санаа дэмий нухацтаймаа
муудалцсан ч анд байна гэсэн тангараг бат бэх сууцтаймаа

дахилт
Татаж Авах
Эх сурвалж: Варезмнн
Category: Дуу Хөгжим | Views: 717 | Added by: General | Rating: 0.0/0
Total comments: 0

Имя *:
Email:
Код *: